Б.Хурц: Ц.Нямдорж МАН-ын удирдлагыг шантаажилж Зоригийн хэргийг хэрэгсэхгүй болгочихлоо

2023-04-20 317 0

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан гурван шатны шүүхээс ял авсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хэрэгсэхгүй болсон талаар прокурорын байгууллагаас мэдээлэл хийсэн. 

Энэ асуудлаар ТЕГ-ын дарга асан Б.Хурц  News.mn сайтад байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр, “Ж.Батзандан, Ц.Нямдорж хоёр 2017 оны аравдугаар сард ээлжилж гарч ирээд  “Б.Хурцыг ажлаас нь хусахад хоёр долоо хоногийн дараа хэргийн захиалагчийг зарлана”  гэсэн биз. Өнөөдөр хэдэн он билээ, захиалагч нь хаана байгаа юм. Ц.Нямдорж гэж хүнийг сайд байхад цагдаа, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх байгууллагад эрүүдэн шүүлт гэдэг юм аюултай байсан. Болж байгаа үйл явдалд Нямдорж өөрөө гарч ирж байгаа нь улс төрийн хэрэг. Улс төрийн хэрэг нь тодорхой болчихлоо. Болоогүй, бүх юмны эхлэл ч байж магадгүй. Ц.Нямдорж МАН-ын удирдлагыг шантаажилж Зоригийн хэргийг хэрэгсэхгүй болгох зүйл рүү түлхсэн байх гэж би хардаж байна. Эрүү шүүлт хийх гэж өөрөө сандал авч ирж байсан хүн бол Нямдорж” хэмээн ярьжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Да хүрээгийн ченж Ш.М нь төрсөн охиноо удаа дараа хүчирхийлжээ

АН-ын дэргэдэх Хүний эрхийн хороонд бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй ханджээ. Тэрээр өргөдөлдө

2025-03-11

Өмнөговь аймгийн 9 алдартны шагналыг гардууллаа

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 7/23 дугаар тогтооолоор

2025-02-26

“Ухаахудаг”-ийн будилааны эзнээр АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан тодров уу?!

Стратегийн Тавантолгой орд Үндэсний баялгийн санд үр өгөөжөө өгөх хуультай. Харин хэдэн хүн Тавантол

2025-02-14