
Өчигдөр болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас нэг айлын гэр нурж, хоёр иргэн төөрчээ.
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багийн “Халиун-Энгэрийн мод толгой” гэдэг газар тус сумын харьяат иргэн Б дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 18:00 цагт явганаар мал тууж яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 20:57 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд иргэн Б /53 настай, эмэгтэй/-г 04.19-ний өдрийн 00:17 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 00:50 цагт тус багийн Халиун-Энгэрийн харгайт гэдэг газраас эсэн мэнд олжээ.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн “Шугшаа”-гийн 7 дугаар гудамжинд тус сумын харьяат иргэн Ө 04.18-ны өдрийн 16:00 цагт гэрээсээ явган гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.19-ний өдрийн 01:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гурвантэс сум дахь Гал түймэр, унтраах аврах 67 дугаар анги, цагдаагийн тасгийн алба хаагчид, Гурвантэс сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Ө дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 03:40 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 05:20 цагт түр зогсоожээ.
0 cэтгэгдэлтэй