Малчдын 34.8 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагддаг

2023-04-07 290 1

Өнгөрсөн оны байдлаар манай улсад эрүүл мэндийн даатгалд 141 мянга 400 малчин хамруулахаас 49200 буюу 34.8 хувь нь хамрагдсан байна.

Малчдаас эхлээд хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх нь эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдахгүй байгаа нь ирээдүйд эдгээр иргэдийн нийгмийн баталгаа алдагдаж, халамжийн зардал өсөх, улсын төсөвт ачаалал нэмэгдэх эрсдэлтэй.

Мөн нийгмийн даатгалд хамрагдвал зохих малчдын тоо 238 мянга 329 байгаагаас 48800 буюу 20.5 хувь нь сайн дурын даатгалд даатгуулжээ. Тиймээс нийгмийн даатгалд хамрагдах хүмүүсийн хүрээг өргөтгөх зорилгоор малчдад олгодог сүү, ноос ноолуур, арьс ширний урамшууллаас нь нийгмийн даатгалын шимтгэлийг суутган авах хуулийн төслийг УИХ-ар хэлэлцэж байгаа юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18