Ардчилсан намын хаягийг өөрчлөх өргөдөл өгчээ

2023-04-07 284 0

Ардчилсан намын дарга Л.Гантөмөрөөс Улсын дээд шүүхэд өчигдөр /2023.04.06/ өргөдөл өгчээ.

Уг өргөдөл нь “Улсын дээд шүүхийн цахим хуудас дахь улс төрийн намын бүртгэлийн цахим санд Ардчилсан намын хаягийн бүртгэл “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай-8, Ардчилсан намын байр” гэж бүртгэгджээ. Уг хаягт байрлах Ардчилсан намын төв байрыг буулгаж газар эзэмших эрхийг 2013 онд Улаанбаатар банкинд шилжүүлсэн. Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн нийт шүүгчийн хуралдааны 10 дугаар тогтоолоор Ардчилсан намын дарга буюу намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр Л.Гантөмөрийг бүртгэж шийдвэрлэсэн бөгөөд “Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн Өргөн чөлөө, Шинэ дэвшилтэт холбооны байр” гэж бүртгэнэ үү” гэсэн агуулгатай юм байна.

Тус өргөдлийг Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

П.Наранбаяр: 16-аас доош насны хүүхэд нийгмийн сүлжээнд орохыг хориглох хуультай болно

Боловсролын сайд П.Наранбаяр "2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд Австрали улс цахим орчинд, ялангу

2025-02-14

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцрууллаа

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 13-нд Булган аймгийн ИТХ хуралдаж, тус аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очи

2025-02-14

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэлж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийх ажлын айлчлал эхэлж ба

2025-02-14