
Гэрээний үүргээ биелүүлээгүй, сураггүй болсон 230 хүн Монголын төрд 27 тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгааг Л.Энх-Амгалан сайд хэллээ.
Эдгээр иргэний мэдээллийг Боловсролын зээлийн сангаас санхүүжилт авсан нийт иргэдийн мэдээллээс ангилснаа тус сан өнөөдөр зарлав.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Өнгөрсөн долоо хоногт ил болгосон нэрс дотор энэ хүмүүсийн нэрс байсан бөгөөд тусад нь ангилсан. Монголын татвар төлөгчдийн мөнгө болох 27 тэрбум төгрөгийг эрсдэлд оруулж байна. АТГ-аас энэ 230 хүүхдийн нэрсийг битгий зарлаарай гэж хэлж байсан юм билээ. Би АТГ-аас асуухгүйгээр, шалгалтын дүнг нь хүлээхгүйгээр сайдын бүрэн эрхийн хүрээнд ил болгож байна” хэмээв.
0 cэтгэгдэлтэй