ЦЕГ: “Land Cruiser 200” маркын автомашиныг хулгайлж, задалж зарах гэж байсан этгээдийг саатуулжээ

2023-04-03 214 0
Цагдаагийн байгууллагад 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хашаанд байсан “Land Cruiser 200” маркийн тээврийн хэрэгсэл алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Тус дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж хэргийг урьд өмнө нь шүүхээс ял шийтгэгдэж байсан, 45 настай, эрэгтэй ”З” гэгч үйлдсэн болохыг илрүүлсэн байна. Уг этгээд нь алдагдсан тээврийн хэрэгслийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хашаанд нуусан байсан бөгөөд уг тээврийн хэрэгслийг задалж, бусдад худалдан борлуулах гэж байсан үйлдлийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Иймд иргэд Та бүхэн тээврийн хэрэгслээ хяналтын камер болон харуул хамгаалалттай газарт байршуулах, байр, орон сууцаа олон хоногоор эзэнгүй орхихгүй байх, хөршийн холбоогоо сайжруулж хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлж, сэжигтэй этгээд, үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэхийг зөвлөж байна.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18