Хамаг нууцаа дэлхийгээр нэг цацаад хаячихдаг усан тэнэг сайд

2023-03-23 459 1
Шинэ оны дараахан манай тeлeвизээр гарсан Хятадын “Үнэгний ав” олон ангит кино болсон явдлаас сэдэвлэсэн. Эднийд “Хөгжлийн банк” гэж байдаг, тэнд нь бас хулгайч нар үүрлэсэн байж. “Хөгжлийн банк”-наас мөнгө зувчуулаад зугтсан олон арван гэмт хэрэгтнийг Хятадын цагдаа нар гадаадаас барьж авчраад цаазаар аваачихыг нь аваачаад, шоронд хийхийг нь хийгээд, тэдний өч төчнөөн сая долларыг улсынхаа санд хурааж авсан нь мөн л бодит үйл явдал юмсанж.
Гэтэл манайхан “Үнэгний ав” киноноос санаа авч гадаад руу гарч зугтсан луйварчидаа барьж авчрах “Шувуу” хэмээх ажиллагаа хэрэгжүүлэхээр болсон. Харамсалтай нь Хууль зүйн сайд нь “Бид гадаад руу гарч зугтсан зуу гаруй хэрэгтнийг эрж хайн олж авчрахаар “Шувуу” ажиллагаа хэрэгжүүлэхээр боллоо” гээд орон даяар зарлаж, манай бүх тeлeвиз үүнийг нь дэлхий даяар цацчихлаа. Уг нь иймэрхүү юмыг олон нийтэд мэдэгдэлгүйгээр нууц байдалд хэрэгжүүлэх ёстой байсан юм. Жишээ нь Хятадын цагдаа нар “Үнэгний ав” ажиллагаагаа олон нийтэд зарлалгүйгээр нууц байдалд хэрэгжүүлснээр чамгүй амжилтанд хүрсэн гэдэг шүү дээ.
Одоо тэгээд манай нөгөө гадаад руу гарсан луйварчид нь “Биднийг Монголоос шувуунууд ирж барина. Эх орондоо баригдаж очоод хэргээ хүлээгээд тэр шоронд нь сууя даа” гээд л хүлээгээд сууж байх бололтой. Ёстой гонж байлгүй. Тэд аль хэдийнэ хөдөлгөөнд орж газрын гав руу ороод нуугдчихалгүй хаачих билээ. Хамаг нууцаа дэлхийгээр нэг цацаад хаячихдаг ийм усан тэнэг сайд зөвхөн Монгол улсад л байдаг юм байна. Уг нь шувуу гэдэг чинь нам чимээгүйхэн шүүрэх л ёстой. Гэтэл үргээгээд хаячих юм.
Б.ОЙДОВ
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

П.Наранбаяр: 16-аас доош насны хүүхэд нийгмийн сүлжээнд орохыг хориглох хуультай болно

Боловсролын сайд П.Наранбаяр "2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд Австрали улс цахим орчинд, ялангу

2025-02-14

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцрууллаа

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 13-нд Булган аймгийн ИТХ хуралдаж, тус аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очи

2025-02-14

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэлж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийх ажлын айлчлал эхэлж ба

2025-02-14