
Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан туркчүүдэд туслах аянд нийслэлийн удирдлага, есөн дүүргийн ЗДТГ, нутгийн захиргааны байгууллагуудын хамт олон нэгдлээ.
Нийслэлийн зүгээс байгалийн гамшигт өртсөн хүмүүст туслахаар 35 гэр, 15 асар майхныг хандивлаж буйн эхний ээлжийн иж бүрэн 10 гэрийг Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешэд өнөөдөр хүлээлгэн өглөө.
Хандив, тусламжийг хоёрдугаар сарын 19 буюу ирэх ням гараг хүртэл Төв талбайд хүлээн авах юм байна.
0 cэтгэгдэлтэй