Х.Нямбаатар сайд Жорж Ченд хариуцлага тооцуулах тухай албан бичгээ өнөөдөр илгээжээ

2023-02-08 347 0

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Мета компанийн Азийг хариуцсан захирал Жорж Ченийг ажлаас нь чөлөөлүүлэхээр албан бичиг илгээнэ гэдгээ мэдэгдсэн. Тэрээр өнгөрсөн долоо хоногт хэлэхдээ “Ирэх даваа гаригт албан бичгээ илгээнэ” гэсэн юм. Гэвч тэрээр албан бичгээ өнөөдөр илгээжээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас нь чөлөөлж өгнө үү гэдэг албан бичгийг ирэх даваа гаригт фэйсбүүк компанид явуулах гэж байгаа. Мета компани улс орны дотоод хэрэгт оролцох ёсгүй. Гэтэл оролцохын дээдээр оролцсон.

Манай улсын төрийн зарим албан хаагч руу дарамталсан мэйл явуулсан, манай улсыг хоригт оруулж, АНУ-ын зүгээс шахалт дарамт үзүүлнэ гэсэн мэйлүүд явуулсан.
Би Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас нь чөлөөл гэдэг хүсэлтийг явуулна. Хоёрт, надаас уучлалт гуй гэдэг зүйлийг хэлнэ. Уулзсан бүх протокол, бичлэгийг хавсаргана. Уучлалт гуйхгүй бол би шүүхэд хандана”гэсэн юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

П.Наранбаяр: 16-аас доош насны хүүхэд нийгмийн сүлжээнд орохыг хориглох хуультай болно

Боловсролын сайд П.Наранбаяр "2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд Австрали улс цахим орчинд, ялангу

2025-02-14

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцрууллаа

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 13-нд Булган аймгийн ИТХ хуралдаж, тус аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очи

2025-02-14

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэлж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийх ажлын айлчлал эхэлж ба

2025-02-14