Анжелина Жоли хуучин нөхөр Брэд Питтийн бэлгийг 11.5 сая доллараар зарлаа

2021-03-04 708 0
Энэхүү бүтээлийг Жолид түүний салсан нөхөр Питт бэлэглэж, 2011 онд Нью Орлеанс дахь эртний эдлэлийн худалдаачнаас 2.95 сая доллараар худалдаж авсан юм.
Даваа гарагт гарсан мэдээллүүдээс харвал 1943 онд Черчиллийн дэлхийн 2-р дайны үеэр зурсан цор ганц зураг болох “Коутубиа сүмийн цамхаг” зураг Лондон дахь Кристигийн “Modern British Art Evening Sale” дуудлага худалдаагаар Бельги улсын нууцлаг оролцогчдод 11.5 сая доллараар зарагдаж рекорд тогтоосон гэж мэдээлэв.
Брэд Питт Квентин Тарантиногийн Дэлхийн 2-р дайны үеийг өгүүлдэг “Inglourious Basterds” кинонд тоглосон нь Черчиллийн талаарх өргөн мэдлэгтэй болгож, улмаар сонирхлыг нь татах болсон учир тухайн үедээ уг зургийг худалдаж авч байжээ. . Тэрбээр Жолитай хамт нэг удаа Их Британид Черчиллийн музейд хүртэл зочилж байсан удаатай юм байна.
Питт зургийг худалдаж авахаас өмнө Черчиллийн хүүд нь байж байгаад хүү нь 1950 онд Небраска дахь нэгэн уран зургийн цуглуулгад заржээ. Хожим нь 1964 оны Черчиллийн сэдэвтэй “Шилдэг цагууд” киног бүтээсэн продюсер Норман Г.Хикмэнд зарагджээ. Дараа нь уг зураг Хикманы нас барсны дараа түүний хамаатныд 15 жилийн турш хадгалагдсаар сүүлд Питтийн гар дээр ирсэн түүхтэй юм байна.
Г. Амаржаргал
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Тайланд – Ковидын өвчтөнүүдэд зориулж нэг удаагийн картон ор бэлджээ

Тайланд улс цар тахлын 3 дахь давалгаанд бэлтгэн 450 ортой “Бангкок Арена” болон Ераван 2 (түр эмнэл

2021-04-29

Үханий сэргэлт Хятад улс бол хариуцлагатай гэдгийг гэрчлэв

Урьхан хаврын Үхань хотод өнгийн цэцэгс алаглан, худалдаа дэлгүүр хөгжөөнтэй, гудамж талбайгаар нь

2021-04-09

Хятадын Юньнань мужид халдварын 15 тохиолдол бүртгэгдэв

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Юньнань мужийн эрүүл мэндийн хороо 4-р сарын 5-нд мэдэгдэхдээ,

2021-04-06