У.Равдан: Миний ээж эх орноосоо урвах хүн биш

2023-01-22 103 0

Яруу найрагч Ц.Хуланг тагнуулын хэргээр энэ сарын 18-19-нд шилжих шөнө 48 цагийн хугацаатайгаар саатуулж, шүүхээс үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан түүний хүү У.Равдан өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Ээжийг минь зохион байгуулалттайгаар гүтгэж байна. Миний ээж эх орноосоо урвах хүн биш” гэв.

У.Равдан хэлэхдээ “Олон мянган залуусын адил Австрали улсад эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдарч байна. Бусдын адил барилга дээр ажилладаг. Ээжийг минь насанд хүрээгүй бага хүүтэйгээ хамт байхад нь дөрөв хоногийн өмнө өглөө эрт гэрт нь 20 гаруй тагнуулын байгууллагын ажилтнууд нэвтэрсэн. Тэгээд дүүгийн минь гар утсыг хурааж, ээжийг минь шөнө дөл болтол байцаасан байна.

Дараа нь хорих 461 дүгээр ангид 48 цаг хорьсон гэж сонслоо. Ямар хэрэг зохиогоод хорьчихов оо. Ээж минь өөрийн шүлэг, нийтлэлийг хэнээс ч айлгүй бичиж, нийтэлж ирсэн. Хэнийг ч шүүхийн шийдвэр гараагүй байхад битгий яллаж байгаарай. Хүнийг унасан дээр нь дэвсэх шиг адгийн зан байхгүй шүү. Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш” гэсэн юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

“Глобал сан”-гийн төслүүдийг хянан шалгаж байна

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны 3 дугаар сарын 20-2

2023-03-30

Сэлэнгэ аймагт 400 га талбайг хамарсан гал түймэр гарчээ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум болон Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад ойн хээрийн түймэр гарч, 408 г

2023-03-30

Ачааны машины араас мөргөсөн суудлын машин шатжээ

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Ар задгай” гэдэг газар суудлын автомашин ачаа

2023-03-30