
Нийслэлийн онцгой комиссоос хөл хорионд орсон орон нутгийн иргэдийг нутаг буцаах чиглэлд аймгуудын Онцгой комисстой хамтран ажиллаж байгаа. Харин аймгуудын хувьд тогтсон хуваарийн дагуу иргэдээ татан авах ажлыг зохион байгуулж байгаа аж. Тэгвэл, аймгуудын иргэдээ татан авах хуваарийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өөрийн фэйсбүүк хуудастаа мэдээлжээ. Тус хуваарьт Төв, Дорноговь, Булган зэрэг аймгууд иргэдээ татан авах хугацаа товлоогүй байгаа аж. Бусад аймаг нийслэлд гацсан иргэдээ бүртгэх, татан авах ажлуудыг зохион байгуулж байгаа юм.
Д/д | Аймгийн нэр | Хугацаа | Холбоо барих утасны дугаар |
---|---|---|---|
1 | Архангай | I/25-I/30 | АОК-ын Шуурхай штаб: 80832772 |
2 | Баян-Өлгий | I/25-I/30 | АОК-ын Шуурхай штаб: 99427755 |
3 | Баянхонгор | I/26-I/27 | АОК-ын Шуурхай штаб: 92193300 |
4 | Булган | Товлогдоогүй | 70347034 |
5 | Говь-Алтай | Бүртгэл хийгдэж байгаа | АОК-ын Шуурхай штаб: 70480101 |
6 | Говьсүмбэр | I/23 10:00 | АОК-ын Шуурхай штаб: 70543232 |
7 | Дархан-Уул | I/19-I/23 | Smartdarkhan.mn |
8 | Дорнод | I/23-I/26 | АОК-ын Шуурхай штаб: 70584647 |
9 | Дундговь | I/22, 23 11:00 | АОК-ын Шуурхай штаб: 70592221 |
10 | Дорноговь | Тодорхойгүй | АОК-ын Шуурхай штаб: 70522224 |
11 | Завхан | I/24 16:00 | 89095001, 94460536 |
12 | Өвөрхангай | I/22-I/27 08:00 | АОК-ын Шуурхай штаб: 70322855 |
13 | Өмнөговь | I/23-I/26 10:00 | АОК-ын Шуурхай штаб: 70533337 |
14 | Орхон | I/23 12:00 | Erdenet.mn |
15 | Сүхбаатар | I/25-I/27 | АОК-ын Шуурхай штаб: 70513511 |
16 | Сэлэнгэ | I/23, 24 16:00 | АОК-ын Шуурхай штаб: 99690244 |
17 | Төв | Тодорхойгүй | АОК-ын Шуурхай штаб: 70275450 |
18 | Увс | I/26 14:00 | АОК-ын Шуурхай штаб: 77450110 |
19 | Ховд | Бүртгэл хийгдэж байгаа | АОК-ын Шуурхай штаб: 77433801 |
20 | Хөвсгөл | Бүртгэл хийгдэж байгаа | 70383334 |
21 | Хэнтий | I/26 | 99407775 |
Сурвалж.мн
0 cэтгэгдэлтэй