Зогсож байсан машины араас мөргөсөн ослын улмаас нэг хүн нас баржээ

2022-12-22 413 1

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн “Хустайн даваа”нд осол гарч, машины бүхээгт нэг хүн хавчуулагдан нас барсан тухай дуудлага өчигдөр /2022.12.21/-ийн 23:05 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Хустайн даваа”-ны хойд бэлийн замын зорчих хэсгийн хажууд зогсож байсан “FVR33P” загварын ачааны автомашин /эзэнгүй, орхиж явсан/-ны араас “Ранжер” маркийн ачааны автомашин мөргөж, жолооч М/59 настай, эрэгтэй/ автомашиныхаа бүхээгт хавчуулагдан нас барсан байжээ. Албан хаагчид цогцсыг гаргаж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын Цагдаагийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18