ОХУ, БНХАУ Сарыг хамтран судална

2022-12-22 245 0
МОСКВА. /RIA Novosti/. ОХУ, БНХАУ Сарыг судлах, бааз байгуулах чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан талаар “Роскосмос”-ын тэргүүн Юрий Борисов “Россия 24” телевизийн сувагт ярилцлага өгөхдөө мэдээлсэн байна.
“Хятадын талтай энэ чиглэлээр хамтран ажиллах тухай гэрээг бид саяхан байгуулсан. Бид дараагийн үе шат руу шилжиж байгаа бөгөөд ирээдүйн сарны бааз байгуулахад Хятадын түнштэйгээ нягт хамтран ажиллана” гэж тэрбээр хэлжээ.
2021 оны гуравдугаар сард ОХУ, БНХАУ Саран дээр олон улсын шинжлэх ухааны судалгааны станц байгуулах чиглэлээр хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм.
2021 оны зургаадугаар сард Оросын “Роскосмос”, Хятадын “CNSA” Саран дээр олон улсын станц байгуулах замын зургийг танилцуулсан. Станцын барилгын ажил 2035 он гэхэд бүрэн дуусах ба 2026-2030 оны хооронд Сар луу хоёр нислэг үйлдэж, ачаа тээвэрлэх технологийг турших, Дэлхий рүү сарны хөрсний дээжийг авчрахаар төлөвлөж байна.
2031-2035 оны хооронд сарны тойрог зам болон сарны гадаргуу дээр дэд бүтэц байгуулах аж.
Д.Жаргaл
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Сидней хотод сэтгэцийн өвчтэй хүн хүмүүс руу халджээ

Бямба гарагт Австралийн Сидней хотын нэгэн худалдааны төвд хутгаар зэвсэглэсэн этгээд хүмүүс рүү дов

2024-04-15

Германчууд ахмадын асрамжийн газарт зориулж РОБОТ бүтээжээ

Мюнхений Navel Robotics гарааны компани асрамжийн газарт ашиглах зориулалттай робот үйлдвэрлэж эхэлс

2024-03-19

Тайландын Лопбури хотыг сармагчны сүрэг эзэлжээ

Тайландын Лопбури хотыг урт сүүлт макака сармагчны сүрэг эзлэн хотын эдийн засагт нь үлэмж хохирол у

2024-02-05