Н.Энхбаяр: Залуус минь, та бүхэн болж өгвөл олон маск зүүгээрэй

2022-11-30 302 0
11-р сарын 12-нд болсон “Fuckup night” арга хэмжээн дээр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Behind the Mask” сэдвээр илтгэл тавьсныг  Sonin.mn сийрүүлэн хүргэжээ. Тус сийрүүлсэн илтгэлээс “Behind the Mask” сэдвийг онцлон хүргэе.

Сүүлийн жилүүдэд та ямар маск хамгийн их зүүж байна? 

Өөрөө зүүхээс илүү хүмүүс надад их маск зүүлгэдэг байсан. Та төрийн тэргүүн байсан гээд Ерөнхийлөгчийн, сайд байсан гээд Ерөнхий Сайдын, Улсын их хурлын даргын, намын даргын, Соёлын сайдын, танай хүү Улсын их хурлын гишүүн боллоо гээд аавын маск өгчихдөг. Ингэхээр би маш олон масктай болчихдог. Ялангуяа залуустай уулзахдаа би маскнаасаа салах гэж хичээдэг. Гэхдээ хэцүү л дээ. Зарим маск нь надтай салахын аргагүй наалдчихсан байдаг. Тиймээс энэ маскнаасаа салахаасаа илүү маск намайг хөгжүүлээсэй, энэ маск намайг битгий үхүүлээсэй, шинийг мэдэх тэр хүслийг минь улам өрнүүлээсэй, шинээр өөрийгөө олж байх юмсан гэсэн байдлаар зорьдог. Тиймээс маск бол надад саад биш. Харин ч өргөн бололцоо олгодог хэрэгсэл гэж хүлээж авахыг боддог.
Тийм учраас та бүхнийг маскныхаа боол биш байгаарай гэж хүсч байна. Харин тэр маскийг ашиглаж өөрсдийгөө нээгээрэй гэж хэлье. Би жишээлбэл, хятад хэл сурья гэж бодож байгаа. Тэгэхээр би одоо хятад хэл сурах гэдэг маск зүүчихсэн, өөрийгөө хятад маягаар төсөөлөөд явж байна. Ер нь тухайн шинэ мэдлэг өөрөө хүнд шинэ маск болдог байж магадгүй юм. Тиймээс залуус та бүхэн болж өгвөл олон маск зүүгээрэй. Олон маск зүүж үзээрэй. Маск болгон та нарыг нээхэд тус болох байх аа.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Б.Энхбаяр: “Женко“-гийн Засгийн газар болсон байна. Зэвүү хүрч байна

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж тавьсан асуултын хариу нь иржээ. Энэ тала

2025-04-14

Баарны эзэн байсан Э.Бат-Амгалан УИХ-ын гишүүн болоод орлого нь 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

Нэгэн үе Сансарын баарнуудыг атгандаа атгачихсан байсан Э.Бат-Амгалан нь хэд хэдэн баар ажиллуулж, з

2025-04-14

М.Нарантуяа: Амь заяа мэт албанд элдвээрээ хэлүүлэн суух хэрэг алга санж

Цахим орчинд УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара, комедиан Н.Амаржин нар хоорондын муудалцсан чатаа

2025-04-11