Б.Цэрэнсодном: Бидэнд БНХАУ-аас түлш худалдан авах ямар ч шаардлага байхгүй

2022-11-30 86 0

БНХАУ-аас сайжруулсан шахмал түлш оруулж ирдэг гэх мэдээллийг “Тавантолгой түлш” ХХК няцааж, энэхүү асуудлыг шалгуулах хүсэлтээ өнөөдөр Тагнуулын ерөнхий газарт хүргүүллээ.

Тус компанийн Мэдээлэл технологийн хэлтсийн дарга Б.Цэрэнсодном “Бидэнд БНХАУ-аас түлш худалдан авах ямар ч шаардлага байхгүй. Нэг тонны савлагаатай хагас коксжуулсан нүүрсийг оруулж ирээд 25 кг шуудайд савлаж зардаг гэх мэдээлэл худлаа.Бид 25 кг-ын савлагаатай нүүрсийг иргэдэд, нэг тонны савлагаатай нүүрсийг ААН-үүдэд борлуулдаг. Тиймээс манай байгууллага хятад түлшийг түгээж, борлуулаагүй болохыг тогтоолгоно” гэдгээ мэдэгдлээ.

Ташрамд дурдахад, “Тавантолгой түлш” ХХК өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 120,000 тонн шахмал түлш үйлдвэрлэж, нийслэлийн 97 агуулахад нөөцөлжээ. Компанийн 3,000 ажилтан 24 цагаар үйлдвэрлэлийн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа. Хоногт 14 шугамаар 2500 тонн түлш үйлдвэрлэдэг. Аравдугаар сарын 1-нээс өнөөг хүртэл 111,425 тонн түлш үйлдвэрлэн хэрэглэгчдэд борлуулсан гэдгийг албаныхан хэлж байлаа.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Койны хохирогч: О.Мөнхжинд итгээд 140 сая төгрөгөө койнд алдчихлаа

"IHC” койн худалдан авч хохирсон гэх иргэн их хэмжээний мөнгөө залилуулж, өөрсдийн автомашин, орон б

2023-02-01

“Тавантолгой түлш” ХХК таван жилийн ойн хүрээнд таван бүтээлч ажил өрнүүлнэ

Нийслэлийн гэр хорооллын айл өрхийг шахмал түлшээр тасралтгүй, найдвартай хангах чиг үүрэг бүхий “Та

2023-02-01

Чингэлтэй дүүрэг ахмадууддаа 300 сая төгрөгөөр БЭЛЭГ авч өгнө

Сүхбаатар дүүрэг 900 сая төгрөгөөр эмэгтэйчүүддээ бэлэг худалдан авах тендер зарласан ч нийгмийн сүл

2023-01-31