Эрдэнэтийн залуучуудын үйлдвэрлэж буй утаагүй түлш МОН-Х-ийн шилдэг төслөөр шалгарчээ

2022-11-14 293 0

БШУЯ-наас хэрэгжүүлж буй МОН-Х хөтөлбөрийн шилдэг төслөөр “Эрдэнэт” шинжлэх ухаан, технологийн паркийн  дэргэдэх  “Агдир бүтэмж” ХХК-ийн утаагүй түлш төсөл  шалгарчээ.

Тус компани нь утаагүй түлшийг хаягдал цаас, өөх тос, модны үртэс ашиглан үйлдвэрлэдэг бөгөөд өдөрт 6000 ширхэг түлш зах зээлд нийлүүлэх хүчин чадалтай юм.

МОН-Х хөтөлбөр нь бүс, нийслэл, орон нутагт тулгамдаж буй асуудлыг иргэдийн оролцоотойгоор инновац ашиглан шийдвэрлэх санаачилгуудыг дэмжихэд чиглэсэн юм.

Хөтөлбөр нийт 180’000’000 төгрөгийн шагналын сантай бөгөөд хүлээн авсан санал дундаас 4 үе шаттайгаар 9 санаачилгыг шалгаруулж, тус бүрийг төсөл болгон хэрэгжүүлэхэд зориулж 20’000’000 төгрөгийн буцалтгүй дэмжлэг олгоно.

“Эрдэнэт” шинжлэх ухаан, технологийн парк нь “Бизнес инкубатор” төвөөрөө дамжуулан стартапуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгдөг юм. “Агдир бүтэмж” ХХК утаагүй түлш үйлдвэрлэх санаа, төслөөсөө эхлээд паркийн дэргэд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18