МАХН Ерөнхийлөгчийн засаглал тогтоохыг уриаллаа

2021-03-02 344 2

Монголд улс төрийн нам байгуулагдсаны өдрийг тохиолдуулан МАХН уриалга гарган, Гүйцэтгэх засаглалыг буюу Засгийн газрыг ард түмнээс шууд сонгогдсон Ерөнхийлөгч удирдах буюу Ерөнхийлөгчийн засаглал тогтоох санал гаргажээ. Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Уриалга

Октябрийн хувьсгалын нөлөө, Оросын шинэ Засгийн газрын туслалцаа, Улаан цэргийн оролцоотойгоор Монголд Ардын хувьсгал ялж тусгаар тогтнолоо сэргээх их үйл хэрэг эхэлснээс хойш яг 100 жил болж байна.

Энэ их үйл хэрэг Ардын журамт цэргийн удирдагч жанжин Д.Сүхбаатараар удирдуулсан 400 гаруй Монгол цэргүүд 1921 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн өглөө үүрээр Хиагт хотыг дайран эзэлж гамингийн нэг түмэн цэргээс чөлөөлснөөр эхэлсэн билээ.

Та бидний өвөг дээдэс өнгөрсөн 100 жилийн түүхэнд улс орны эдийн засгийг өөд нь татаж, МАА, ХАА-г хөгжүүлж, дайны хүнд бэрхийг даван туулж, том хот, уул уурхай, дэд бүтцийг хөгжүүлснийг талархалтайгаар тэмдэглэж байна.

Өнөөгийн туурга тусгаар Монгол Улс 3 сая хүнтэй, байгалийн асар их баялагтай, Аж үйлдвэр, Хөдөө аж ахуй зохих төвшинд хөгжсөн эрчимтэй хөгжлийн гараан дээр байгаа улс орон мөн.

Гэвч сүүлийн жилүүдэд МАНАН хэмээх аймшигт үзэгдэл Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг хордуулан доройтуулж, нийгмийг баян хоосноор нь хуваан хагаралдуулж, шударга ёсыг алдагдуулжээ. Өнөөдөр Монголын ард түмэнд 100 жилийн өмнөхтэй адил өвөг дээдсийнхээ үлгэр жишээг даган зоримог алхам хийж гаж тогтолцоог өөрчлөх зайлшгүй шаардлага тулгаран ирлээ.

МАХН ард түмэнтэйгээ хамт 100 жилийнхээ түүхт ойгоор МАНАН-г дахин амилуулахгүй байхын төлөө тэмцэлд улс төрийн намууд, нийт иргэд эвлэлдэн нэгдэхийг уриалж байна.

Одоо хүчээ нэгтгэх цаг болсон гэдгийг та бидэнд буурал түүхийн сургамж тод томруун хэлж байна.

Сонсогтун!

Нэг: Газар, түүний доорх байгалийн баялгийг Монголын ард түмний дундын өмч болгон Үндсэн хуулиараа шиэчлэн тогтоож, түүнийг хэрхэн ашиглахыг ард түмний шууд санал асуулгаар шийдвэрлэдэг болж, Монгол хүн жил бүр “Баялгийн сан”-гаас ногдол ашиг авч, боловсрол, эрүүл мэндийн зардлыг төр засаг 100 хувь хариуцдаг болох нь зүйтэй гэж үзэж байна.

Хоёр: Монголын төрийн тогтолцоог боловсронгуй болгохын тулд Үндсэн хуулийг өөрчлөн шинэчилж хууль тогтоох байгууллагыг хоёр танхимтай болгон ард түмний шууд сонголтоор байгуулах шаардлагатай байна.

Гурав: Гүйцэтгэх засаглалыг буюу Засгийн газрыг ард түмнээс шууд сонгогдсон Ерөнхийлөгч удирдан улс орноо эрчимтэй хөгжүүлэх, тусгаар тогтнолоо бэхжүүлэх, ард түмнийхээ амьдралыг сайжруулах үүрэг хүлээдэг болох нь зөв гэсэн байр суурийг баримталж байна.

Дөрөв: Шүүх, хууль хяналтын байгууллагын тогголцоог улс төр, бизнесийн бүлэглэлийн хяналтаас бүрэн гаргаж, шүүгчийг ард түмэн шударга сонгуулиар сонгодог зарчимд шилжсэнээр шударга ёсыг сэргээн тогтоох нөхцлийг бүрдүүлнэ.

Тав: Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөөг баталгаатай хангахын тулд Хүний эрхийн Үндэсний хорооны гишүүдийг ард түмний шууд сонголтоор сонгон ажиллуулах хэрэгтэй гэж үзэж байна.

Монголын гол баялаг Монгол хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах нь шинэ цагийн гол зорилго мөн гэдгийг хариуцлагатайгаар зарлан тунхаглаж байна.

Мэдэгтүн!

Ийнхүү та бид өнөөгийн гаж тогголцоог халж, Монголын ард түмэнд ирээдүйг нь нээсэн шинэ шударга тогтолцоог нэвтрүүлснээр Монгол Улсад 1921 онтой дүйцэхүйц хувьсгалт өөрчлөлтийг хийж чадна.

Энэхүү зөв өөрчлөлтийн төлөө хамтран ажиллахыг нийт Монголын ард түмэндээ хандан уриалж байна.

Дэмжигтүн!

МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Танилц: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчидийн гэргий нар

Сар хүрэхгүй хугацааны дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулиар xэн нь дараагийн Монгол улсын тэргүүн х

2021-05-13

У.Хүрэлсүх, Ц.Анандбазарыг намаасаа ХӨӨХ ҮҮ?…

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Сод Монгол групп-т ажилд орсон бүсгүйчүүдээс шилж сонгож, бэлгийн дарамт

2021-05-13

Ц.Анандбазар “Юу байна. Түүгээрээ дайлна” хэмээн 50 сувилагчид 500,000 төгрөгний шатахуун бэлэглэв

Өнөөдөр “Олон улсын сувилагчдын өдөр” тохиож байна. Энэхүү өдөрт зориулсан "Сувилагч чамдаа баярлала

2021-05-12