Сайжруулсан шахмал түлш борлуулж буй цэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

2022-11-03 419 0
Халаалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор Шуурхай штабыг Засаг даргын тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Агаарын бохирдолтой тэмцэх тасгийг түшиглэн байгуулж, иргэдэд урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч ажиллаж байна. Өнөөдөр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Пүрэвжав, Баянзүрх дүүргийн Агаарын бохирдолтой тэмцэх тасгийн дарга А.Дашдондог болон холбогдох мэргэжилтнүүд шуурхай штабын үйл ажиллагаатай танилцлаа.
Баянзүрх дүүргийн хэмжээнд 50 мянга орчим айл өрх сайжруулсан шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд 160 цэгээр дамжуулан борлуулалт хийгдэнэ. Борлуулалт хэвийн явагдаж байгаа эсэхтэй танилцах үүднээс зарим цэг дээр мөн ажиллалаа. Одоогоор нийлүүлэлт болон борлуулалт хэвийн явагдаж байгааг энэ үеэр хэллээ.
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудал, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмжийг айл өрхөд хүргэх ажлыг зохион байгуулж байна. Дүүргийн хэмжээнд нийт 104 ажилтан урьдчилан сэргийлэх, иргэдийг мэдээллээр хангах ажилд оролцож байна.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18