ОУ-ын STEAM буюу ШИМТ хөтөлбөр Өмнөговь аймагт хэрэгжиж эхэллээ

2022-11-07 371 0

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санаачилгаар хамгийн сүүлийн үеийн сургалтын систем болох “ШИМТ+ kinder” цогц хөтөлбөрийг улсдаа анх удаа Өмнөговь аймгийн 32 цэцэрлэгт хэрэгжүүлж эхлэхээр нээлтээ хийлээ.

Өмнөговь аймгийн СӨБ-ын 600 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчид орчин үеийн шинэ нээлт болох шинжлэх ухаанч математик сэтгэглээг хөгжүүлэх, технологийн цогц мэдлэг, чадварыг ШИМТ+ kinder” хөтөлбөрөөр дамжуулан хүүхэд багачуудад олгох юм.

Хамгийн эхэнд хэрэгжүүлэх 5 цэцэрлэгт Цогтцэций сумын 6-р цэцэрлэг багтаж сургалтын багц хэрэглэгдэхүүнийг гардан авлаа. Энэхүү хөтөлбөр нь бага насны хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, хүүхдүүд баг болон өөрсдийн гараар бүтээл хийж, бүтээлээ ашиглан туршилт явуулах, шинийг санаачлах чухал чадвар дадлыг тоглонгоо эзэмших, бүтээлч чадварлаг иргэн болж төлөвших орчин үеийн дэвшилтэт хөтөлбөр юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ХХААХҮЯ байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуула

2025-04-18

НОЦТОЙ: Сонгинохайрхан дүүрэгт нярайн цогцос хаясан байсныг иргэд олжээ

Энэ сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт нярай хүүхдийн цогцос

2025-04-18

Ус ууя гэх нэрийдлээр гэрт нь нэвтэрч 8 настай охиныг хүчиндэхийг завджээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 20.00 цагийн орчимд СХД-ийн цагдаагийн

2025-04-18