Б.Эрдэнэбулган: Хоёрдугаар эмнэлэг хавдрын хими эмчилгээний тусламж үйлчилгээг иргэдэд үзүүлдэг болно

2022-09-22 120 0

Эрүүл мэндийн яамнаас хавдар болон мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулж, хүлээгдэл чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэх зорилгоор өнөөдөр /2022.09.22/ Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлгүүдэд хавдрын мэс заслын иж бүрэн багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Энэ үеэр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган: УХТЭ хавдрын мэс засал болон судсан дотуурх оношилгоо эмчилгээг хөгжүүлэх чиглэлээр үндсэн тусламж үйлчилгээг хүргэдэг. 2020 оноос Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагаа эхэлснээс хойш зонхилон тохиолдож байгаа хорт хавдрын мэс заслын эмчилгээний тоо, чанарын үзүүлэлт ахисан. Үүн дотор элэг, цөс, нойр булчирхайн хорт хавдрын үеийн мэс засал, ходоод, улаан хоолой, хөх, бөөр шээс болон мэдрэлийн зарим хавдрын мэс заслыг нээлттэй болон дурангийн мэс заслын аргыг ашиглаж иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Өнгөрсөн 2021 онд 400 гаруй хавдрын мэс заслыг хийж гүйцэтгэсэн бол 2022 оны 8-р сарын байдлаар 660 орчим мэс заслыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн үүнээс гадна 2022 оноос хойш зонхилон тохиолдож байгаа хавдар ялангуяа элэгний хавдрыг ангиографын аргаар эмчлэх тусламж үйлчилгээг нийт 1500 орчим иргэнд үзүүлсэн байгаа. Лавлагаа шатлалын эмнэлгүүдэд хавдрын тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлснээр ХСҮТ-ийн ачааллыг бууруулж, иргэдэд чирэгдэлгүй, хүртээмжтэй тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэж байна.

Мөн дөрөвдүгээр улиралд хавдрын хими эмчилгээний кабинетыг байгуулж, хими эмчилгээний тусламж үйлчилгээг иргэдэд хүргэхээр ажиллаж байна. Мөн хүнд мэс заслуудад дээр ХСҮТ-ийн эмч нартай хамтарсан зөвлөгөөнийг хийж ажилладаг. Энэ бол маш том дэвшил гэж харж байна. Өнөөдөр ЭМЯ-наас өгч байгаа багаж, тоног төхөөрөмжөөр хавдрын мэс заслын үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмэгдүүлж,  чанартай тусламж үзүүлэхэд нэн чухал юм.

Arslan.mn

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагууд Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтэст ажиллалаа

Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс болон Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс шинэ

2022-11-15

ЭХЭМҮТ-ийн Төрөх тасгийг 35 жилийн дараа иж бүрэн засварлаж, олон улсын жишигт нийцүүлжээ

Улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох ЭХЭМҮТ нь баригдсан цагаасаа хойш 35 жилийн хугацаанд иж бүрэн

2022-11-07

ОУ-ын STEAM буюу ШИМТ хөтөлбөр Өмнөговь аймагт хэрэгжиж эхэллээ

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санаачилгаар хамгийн сүүлийн үеийн сургалтын систем болох “ШИ

2022-11-07