С.Энхболд: Эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлд анхаарч ажиллаж байна

2022-09-16 112 0

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өнөөдөр уулзаж, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар ярилцжээ. Уулзалтын үеэр яригдсан асуудлын талаар Эрүүл мэндийн сайд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах ажил олон жилийн өмнөөс эхлэлтэй. Гэвч өнөөдөр 37 өөр программ манай салбарт ашиглаж байна. Эдгээр нь хоорондоо мэдээлэл солилцдоггүй. Үүний улмаас иргэд эмнэлэг бүрд карт нээлгэж, эмнэлэг хооронд олон цаас, шинжилгээний бичиг зэргээ аваад явж буй. Үүнийг өөрчлөхийн тулд эрүүл мэндийн салбарыг цахим шинэчлэлийг эрчимжүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байна.

Өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралтай зөвлөлдөх уулзалтыг хийлээ. Уг уулзалтаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас арга зүйн зөвлөгөө, мэргэжлийн тусалцаа хүссэн юм.

Н.Учрал сайд эрүүл мэндийн цахимжилтад тулгарч буй саад бэрхшээлийг ойлгож хоёр сайдын хамтарсан тушаал гаргах замаар тулгарч буй асуудлыг шийдэх ажлын хэсгийг байгуулна.

Эрүүл мэндийн салбарт Дэлхийн банкны санхүүжилттэй Эрүүл мэндийн цахимжилт хөтөлбөр хэрэгжиж буй. Энэ төслийг үргэлжлүүлэх, алдааг нь засахад хоёр яам хамтран ажиллах болно. Үүний үр дүнд иргэн бүр и-карттай болж аль ч эмнэлэгт очсон мэдээллийг эмч цахимаас харж үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэх юм.

Одоогийн байдлаар Эрүүл мэндийн салбар 10 гаруй үйлчилгээг E-mongolia-д оруулсан. Цаашид нэмэгдүүлэх бодлого барьж байна. Эрүүл мэндийн салбарыг бүрэн цахимжуулна” гэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагууд Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Гэр бүл залуучуудын хөгжлийн хэлтэст ажиллалаа

Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс болон Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс шинэ

2022-11-15

ЭХЭМҮТ-ийн Төрөх тасгийг 35 жилийн дараа иж бүрэн засварлаж, олон улсын жишигт нийцүүлжээ

Улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох ЭХЭМҮТ нь баригдсан цагаасаа хойш 35 жилийн хугацаанд иж бүрэн

2022-11-07

ОУ-ын STEAM буюу ШИМТ хөтөлбөр Өмнөговь аймагт хэрэгжиж эхэллээ

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн санаачилгаар хамгийн сүүлийн үеийн сургалтын систем болох “ШИ

2022-11-07