Эрдэнэт хотын ШТС-ууд нүхэн жорлонгоо эко болгож эхэллээ

2022-09-14 332 0

Эрдэнэт хотын шатахуун түгээх станцууд нүхэн жорлонгоо эко ариун цэврийн байгууламжаар сольж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ. 

Тодруулбал, 

  •  “Тэс петролиум” ХХК-ийн Вокзалд байрлалтай шатахуун түгээх станцын нүхэн жорлонг дарж, булшилж, эко ариун цэврийн байгууламжтай болгов.
  •  Жаргалант сум болон Булган аймаг явах замд байрлалтай шатахуун түгээх станцуудын нүхэн жорлонг аравдугаар сард багтаан эко болгох тухайгаа мэдэгдсэн.
  •  “Магнай трейд” ХХК-ийн гурван нүхэн жорлонг арваннэгдүгээр сарын 15-ны дотор эко ариун цэврийн байгууламжаар өөрчлөх тухайгаа мэдэгдсэн.
  •  “Ганга зайвар” ХХК-ийн шатахуун түгээх станцыг “Дашваанжил” ХХК худалдаж авсан бөгөөд аравдугаар сард багтаан эко ариун цэврийн байгууламжтай болгох тухайгаа мэдэгдсэн.
  •  “Сод Монгол групп” ХХК-ийн Наран баг “Хорооллын эцэс”, Дэнж багт байрладаг шатахуун түгээх станцыг бохир ус татан зайлуулах төвлөрсөн шугамд холбогдох хүсэлтийг 2021 онд “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-т хүргүүлж хариу шийдвэрийг хүлээж байгаа.
  •  Баянцагаан баг (Гурван замын пост) шатахуун түгээх станцын нүхэн жорлонг 2023 оны төсөвт суулгаж солих тухай албан бичгийг ирүүлсэн аж.

Ийнхүү Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын албан даалгаврын хэрэгжилтийг хянан ажиллаж, үүрэгжүүлж байгаа Орхон аймгийн Засаг даргад тус яамны зүгээс талархлаа илэрхийлсэн байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Синдерелла эмнэлгийн захирал Б.Уянгыг үйлчлүүлэгчээ сохолсон хэргээр шалгаж байна

Сүүлийн үед олон нийт гоо сайхны үйлчилгээг авах нь нэмэгдсэн. Гэхдээ гоо сайхны үйлчилгээ үзүүлж ба

2025-03-13

Да хүрээгийн ченж Ш.М нь төрсөн охиноо удаа дараа хүчирхийлжээ

АН-ын дэргэдэх Хүний эрхийн хороонд бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй ханджээ. Тэрээр өргөдөлдө

2025-03-11

Тавантолгой түлш ХХК, ШУА-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Тавантолгой түлш ХХК шахмал түлшний чанар сайжруулах чиглэлээр Шинжлэх ухааны академитай хамтран ажи

2025-03-11