СҮ.Батболд мэтийн Бадамдоржтонгуудын бүхэл бүтэн арми Монголын төрд үүрлэсэн гэдгийг мартах учиргүй

2021-03-01 1141 0

Манжийн дарлалд 200 гаран жил байсан Монголчууд 1911 онд “Үндэсний тусгаар тогтнол”-оо зарлан тунхагласан. Харин 1917 онд Орос оронд төр эргэж, засгийн эрхэнд коммунистууд гарсанаар Ар Монголд хандах Оросуудын хараа хяналт хэсэг хугацаанд суларсан билээ. Дотроо иргэний дайнтай Оросуудад Ар Монголд юу болох ёстой л падгүй болсон байв. Энэ далимыг ашиглан өмнө нь Монголчуудыг 2200 жилийн түүхэнд хэзээ ч эзлэж үзээгүй байсан хятадууд Ар Монголд цэргийн хүчээр нэвтрэн орж, Богд хаант Монголын төрийг түлхэн унагаав.

Хамгийн гол нь хятадууд Монголын төрийг түлхэн унагаахын тулд, Монголын төрд байсан эрх баригч Да лам Шанзав Бадамдорж мэтийг хахуульдан авч, өөрсдийн санааг гүйцэлдүүлсэн юм! Сюү-шү-жан гэх хятадаар удирдуулсан 30.000 хятад цэрэг, 1919 оны зун Монголын нутагт цөмрөн орж иржээ. Хятадууд орж ирээд Монголд хийсэн хамгийн бусармаг зүйл бол Монголын нутагт янхны газар байгуулж, түүндээ хятад биеээ үнэлэгчдийг дотор газраас авчирсан явдал байв. Өнөөгийн Бакула Ренбүчигийн хийд буюу Бэтүб хийдийн суурин дээр тэрхүү хятад янхны газар болох хоёр давхар байшинг бариулсан ажээ.

(Эх сурвалж: Монголчууд. Цахим түүх.) Зорилго нь ерөөсөө л Монгол ноёдуудыг архидуулан мансууруулж, өр шир, өнгөний өвчинд баригдуулан өөрсдийнхөө эрхэнд байлгах явдал байжээ. Тэрхүү газарт нь Монголын төрийн түшээд цугларан архидаж, хар тамхинд мансуурч, ший янгуу үзэж ёстой л нэг дураараа дургидаг байжээ. Нөгөөх янхны газар ноёд тайжууд ирэхээс гадна, залуу ноёд, агь, тайжууд ирж хамаг мөнгөө үрэн таран хийдэг байв. Энэ үед өнгөний буюу бэлгийн замын өвчин Монголчууд дунд замбараагүй тархсан гэдэг нь ойлгомжтой юм! 1920 оны хавар хятадууд тухайн үеийн дотоод яамны хашааны их дааман хаалганы үүдэнд олон суудалтай модон асар бариулжээ.

Одоогийнхоор бол задгай, зуны асар л юм шиг байгаа юм! Тэр газар нь Монголын томоохон ноёдууд цугларч, архидан цэнгэлдэж, ший янгуу гэх өнөөх зүйлээ үздэг байв. Монголын дотоод яамны үүдэнд ший янгууны газар байгуулж, түүндээ Монголчуудыг урин залж, архидуулж, ший янгуу үзүүлж байсан нь ерөөсөө л Монголын ноёд түшмэдийг, ард түмнийг доромжилон гутаасан явдал байжээ. Хятадуудын Монголд явуулж байсан энэ үйлдэл нь товчдоо бол Монголчуудыг архи, хар тамхи, зугаа цэнгэлээр дамжуулан өр ширэнд унагаах, цаашлаад цөөхөн Монголчуудыг хятадчилан, газар нутгийг нь бүрэн эзлэх л зорилготой байсан. Тэрхүү зорилгыг нь гүйцэлдүүлхийн тулд хятадуудын энэхүү үйлдлийг хөхүүлэн дэмжиж, оройлон явсан Монгол ноёдууд нэр устайгаа түүхийн хуудаснаа үлдсэн нь туйлын харамсалтай!

Одоо ч түүх үргэлжилсээр!!! Ард түмнээ, улс орноо гашуун зовлонд унагаачаад, өөрсдөө архи, тамхинд, зугаа цэнгэлд мансууран жаргаж байсан дээрхи Бадамдорж нарт дургүйцсэн Монголчууд: Магнаг дээлтэй сайдууд гуай, манийгаа худалдаад гялайв уу Хүрэн дээлтэй Шанзув гуай хүрээгээ худалдаад гялайв уу Хайрцаг дүүрэн янчаанаар халхыгаа худалдсан Шанзав гуай Богц богц мөнгөөр Богдыгоо худалдаад гялайв уу гэх зэргээр дуу хүртэл зохиож, дургүйцлээ илэрхийлж байжээ. Бадамдоржийг гудманд явж байхад нь жоохон хүүхдүүд хүртэл шоолон доромжилж байв.

Түүхийн сурвалжийг хөөн мөшгивөл улсаа худалдсан Бадамдоржтон орох гарах газаргүй болтлоо хүнд байдалд орж, түүнийг хүн амьтан ч тоохоо больсон бололтой байдаг юм. Түүний хэрхэн нас барсан талаар миний ажигласнаар хоёр ч таамаг байна. Үүнд, ажилаа өөрийн саналаар өгөөд, төрсөн нутаг Булган аймагтаа очоод тэндээ нас барсан, мөн түүнийг таван моринд чиргүүлж алсан гэх хоёр таамаг байна. Ямартаа ч хятадуудын хувьд одоог Бадамдоржийг “Өөрсдийн үнэнч хайртай хүү” хэмээн үзэн, түүхийн ном судартаа бичин үлдээсээр байна.

Эцэст нь, хятадууд Монголчуудын дунд хороо цацсаар, шүлсээ үсчүүлсээр л байгаа, ялангуяа намын нам хамгаалалтанд орсон СҮ. Батболд мэтийн Бадамдоржтонгуудын бүхэл бүтэн арми Монголын төрд үүрлэсэн гэдгийг Монголчууд мартах учиргүй юм! Эх сурвалж: Монголчууд, цахим түүх. Бичсэн. Хонгор нутаг.

Эх сурвалж: Монголчууд, цахим түүхээс… 

Бичсэн: Хонгор нутаг

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Танилц: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчидийн гэргий нар

Сар хүрэхгүй хугацааны дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулиар xэн нь дараагийн Монгол улсын тэргүүн х

2021-05-13

У.Хүрэлсүх, Ц.Анандбазарыг намаасаа ХӨӨХ ҮҮ?…

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Сод Монгол групп-т ажилд орсон бүсгүйчүүдээс шилж сонгож, бэлгийн дарамт

2021-05-13

Нялх биетэй эмэгтэй вакцинаас бу тархины цус харвалтаас болж нас барсан гэх дүгнэлт гарчээ

Нялх биетэй 43 настай эмэгтэй Синофарм үйлдвэрийн Веросэлл вакцин хийлгээд маргааш нь нас барсан хэм

2021-05-13