“Практикал” даатгалаас жолооч нар нөхөн төлбөр авч чаддаг уу?

2022-07-28 137 0

Манайд борооны дараах мөөг шиг олширсон зүйл гэвэл Даатгалын компаниуд.  2003 оноос хойш Монгол Улсын санхүүгийн зах зээлийн хөгжилд хувь нэмрээ оруулан, даатгалын салбарын нэр хүндийг өндөр өргөж байгаа гэх уриатай Практикал Даатгалд тээврийн хэрэгслээ даатгаж, хариуцуулсан жолооч нар олон бий. Тэгвэл уг даатгалынхан жолооч нараас мөнгө салгахдаа инээж байгаад  урхиддаг ч буцааж өгөхдөө маруухан гэдгийг олон харилцагч нар нь хэлж байгаа юм.

Тухайлбал тухайн даатгалын компанид даатгуулсан өмч буюу тээврийн хэрэгсэл бусдаас шалтгаалахгүйгээр осолд ороод даатгалын компанидаа хандахад дараах баримтыг нэхнэ. Өөрөөр хэлбэл, даатгуулсан өмч осолдож, эвдрэл үүссэн байдалтай өөрөө баримт болоод зогсож байхад дараах шардлагуудыг нэхэн элдэв боломжгүй хувилбаруудыг хэлж буцаадаг байна.

  • Осол гарсан даруйд даатгалын компанитай холбогдох

  • Ослын газар болон тээврийн хэрэгслээ зураг, бичлэгээр баримтжуулах

  • Цагдаа дуудаж, мэдэгдсэн байх

  • Ажлын цаг дууссан үед заавал залгаж орхисон байх.

Даатгалын салбар эрүүл бус, өөрийн эрх ашиг чухал

Тэгвэл тухайн жолооч шөнө орой цагаар утасны сүлжээгүй, суурин газраас хол явж байгаад осолдсон тохиолдолд яах вэ. Хүнд хэлбэрийн осол гаргасан, ялангуяа нялх хүүхэд гэх мэт хүн тээвэрлэж яваад осолдсон бол сандарч, балмагдаж нэг хэсэг “шок”-ын байдалтай байна. Даатгалын компани лав толгойд буухгүй биз. Дээрээс нь суурин газраас зайтай,  утас сүлжээгүй, цагдаад мэдэгдэх боломжгүй газар хоёрдогч хүчин зүйлээс хамааралгүй өөрөө осол гаргаж, эд хөрөнгөндөө хохирол учруулсан бол ослын газраас хөдөлж таараа. Сандарч, тэвсэн бол зураг дараад зогсож байх хүн ховор болов уу.

Хуулийн төсөлд: “Зам тээврийн осолд холбогдсон иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй тохиолдолд тээврийн цагдаагийн албаны оролцоогүйгээр нөхөн төлбөрийг шийдвэрлэх” гэжээ.

Гэтэл Практикал Даатгал тээврийн хэрэгсэл нь өөрөө бодит хохирол болоод үүдэнд нь зогсож байхад “тухайн үеийн зураг л хэрэгтэй, бидэнтэй холбогдох боломгүй байсан ч та залгаж үзсэн байх шаардлагатай, шүүгээд гараад ирдэг” гэхчлэн баргийн хүн уншихааргүй жижиг үсгийн фондоор бичсэн жирэлзсэн гурван хуудас цаас үзүүлэн гэрээнд ингэж заасан байгаа  хэмээн өөрсдөөсөө түлхсэн зүйлийг тайлбарлаж суудаг гэнэ. Авахдаа “инээж”, өгөхдөө “унждаг” даатгалын компаниуд хуулийн цоорхойг овжин ашиглан иргэдийн халаасыг сэгсэрч байгаа нь харамсалтай. Хохирлыг зөв үнэлдэг, жолоочид чирэгдэл учруулахгүйгээр хохирлыг шуурхай, бүрэн барагдуулдаг тогтолцоо Практикал Даатгалд алга.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Монгол иргэн Байгал нуурт живж, амиа алджээ

Энэ сарын 09-ны өдөр /2022.08.09/ ОХУ-ын Буриадын Байгал нуурын Кабанскийн дүүрэгт байрлах онгоцны з

2022-08-11

“Хүн-Од”, “Эрүүл монгол мах эко” зэрэг компанийн махнаас ЭМГЭГ ТӨРҮҮЛЭГЧ НЯН илэрлээ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байгаа мах, махан бү

2022-08-11

Хорих ангийн алба хаагчид архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь хоригдлууд ОРГОЖЭЭ

Өвөрхангай аймагт байрлах ШШГЕГ-ын Хархорин сум дахь Сум дундын хорих 423 дугаар ангид ял эдэлж байс

2022-08-11