Их Эзэн Чингис Хааны хөргийг залж, дээдлэн шүтэх зарлиг буулгалаа

2022-07-11 102 0

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт болж байна.

Уламжлал ёсоор наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ.

Ерөнхийлөгч “Монгол Улсын эрх чөлөөт ард иргэдээ,

Дэлхий даяар тархан суугаа элэг нэгт Монгол ахан дүүсээ,

Эзэн гүрний гал голомт манай сайхан оронд морилон саатсан эрхэм хүндэт зочдоо,

Эрхэн хүндэт наадамчдаа,

Эцэг тэнгэр хураа хүртээж, олон түмний сэтгэл тэнийсэн дэлгэр сайхан зун цаг монгол эх оронд минь айлчлан ирж, монгол түмний их баяр цэнгэл үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн боллоо.

Монголчууд бид төрт ёсныхоо түүхэн их баяр наадмаар Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101, Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг хамтатган тэмдэглэж байна.

Түүх соёл, төрт ёсны дайчин уламжлалтай манай ард түмэн эрх оронч эрэлхэг зоригт өвөг дээдсийнхээ бахдам гавьяа, бахархам үйлсийг зуун зуунаар түүчээлэн өртөөлж мөнх тэнгэрийн хүчин дор төр улсаа бататган бэхжүүлж дэлхийн дайдад суу алдраа дуурсгаж ирсэн баатарлаг түүхтэй ард түмэн. Энэхүү баатарлаг түүхий үргэлжлэл болсон босоо заяат монгол түмэндээ төрийн их баяр наадам цэнгэлийн өндөр төрийн  таширлан давхацсан тэгш сайхан ойнуудын бахдам сайхан мэндийг өргөн дэвшүүлье.

Агуу их түүхт нүүдэлчдийн гал голомтыг сахин суугаа монголчууд бид төрт ёсны их шүтээн есөн хөлт цагаан тугаа мөнх тэнгэртээ мандуулж, уяхан замбативийн нарныг уртын дуугаараа мялааж, эх дэлхий, уул ус, хүн арддаа дэлхийд ганцхан Монгол наадам ийнхүү өнгө төгөлдөр, цог жавхлан төгс эхэлж байна” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Монгол иргэн Байгал нуурт живж, амиа алджээ

Энэ сарын 09-ны өдөр /2022.08.09/ ОХУ-ын Буриадын Байгал нуурын Кабанскийн дүүрэгт байрлах онгоцны з

2022-08-11

“Хүн-Од”, “Эрүүл монгол мах эко” зэрэг компанийн махнаас ЭМГЭГ ТӨРҮҮЛЭГЧ НЯН илэрлээ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлтэд үйл ажиллагаа явуулж байгаа мах, махан бү

2022-08-11

Хорих ангийн алба хаагчид архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед нь хоригдлууд ОРГОЖЭЭ

Өвөрхангай аймагт байрлах ШШГЕГ-ын Хархорин сум дахь Сум дундын хорих 423 дугаар ангид ял эдэлж байс

2022-08-11