МҮИС-ийн удирдлагууд ЭХЭМҮТ-ийн урд хаалгыг хааж барилга барьжээ

2022-07-08 529 0

МҮИС нь ЭХЭМҮТ-ийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй барилга барих, орц гарц хийх зэргээр хууль бусаар удаа дараа халдаж иржээ. Энэ талаар эмнэлгийн удирдлага болон ажилтнууд эсэргүүцэн, нийслэлд хандсан боловч өнөөг хүртэл барилгын ажил үргэлжилж байгаа аж.

Үүний дагуу Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ү.Амартүвшин Монголын үндэсний их сургуулийн удирдлагууд хууль бусаар барилга барьж, иргэдийн аюулгүй амьдрах эрхэд ноцтой халдаж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монголын үндэсний их сургуулийн удирдлагууд иргэдийг амьдрах орчин, нөхцөлгүй болтол зам талбайг хааж байна. ЭХЭМҮТ-ийн урд гарцыг хаачхаад хууль бусаар газрын зөвшөөрөл гаргуулаад барилгын суурь ухчихсан. Тэгээд зам дээр барилга барина гээд байна. Зөвшөөрлийг нь цуцалсан ч, хуулийн байгууллагад хандаад зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгочихдог. 

Тус сургуулийн удирдлагууд Газрын тухай хууль, Барилгын тухай хууль, нийслэлийн стандартыг зөрчиж байна. Ойр орчимд амьдарч байгаа иргэдийн орц, гарцыг нээж өгөх ёстой. Хамгийн чухал нь ЭХЭМҮТ-ийн урд хаалгыг нээж өгөх хэрэгтэй байна. Эмнэлгийн байгууллага 3-4 гарцтай байх ёстой” гэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Синдерелла эмнэлгийн захирал Б.Уянгыг үйлчлүүлэгчээ сохолсон хэргээр шалгаж байна

Сүүлийн үед олон нийт гоо сайхны үйлчилгээг авах нь нэмэгдсэн. Гэхдээ гоо сайхны үйлчилгээ үзүүлж ба

2025-03-13

Да хүрээгийн ченж Ш.М нь төрсөн охиноо удаа дараа хүчирхийлжээ

АН-ын дэргэдэх Хүний эрхийн хороонд бэлгийн хүчирхийллийн хохирогч эмэгтэй ханджээ. Тэрээр өргөдөлдө

2025-03-11

Тавантолгой түлш ХХК, ШУА-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Тавантолгой түлш ХХК шахмал түлшний чанар сайжруулах чиглэлээр Шинжлэх ухааны академитай хамтран ажи

2025-03-11