Төмөр замын дээд сургуулийн захирал У.Мягмарсүрэн 54 оюутныг арын хаалгаар элсүүлсэн үү

2022-06-24 234 1

Төмөр замын дээд сургуулийн захирал У.Мягмарсүрэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, авлигын хэрэгт холбогджээ.

Тодруулбал, түүнийг хууль бусаар оюутан элсүүлж, их хэмжээний хахууль авсан байж болзошгүй тул шалгаж өгөхийг хүссэн өргөдөл, гомдол хууль хяналтын байгууллагад ирсэн байна. Өргөдлийн дагуу У.Мягмарсүрэнг шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлжээ.

У.Мягмарсүрэн захирал эрх мэдлээ ашиглаж, сургуулийн босго оноонд тэнцээгүй 50 гаруй оюутныг “арын хаалгаар” элсүүлсэн. Ингэхдээ оюутнуудын ар гэрээс хахууль авч, хувьдаа завшсан байж болзошгүй байгаа гэнэ.

Тэрбээр түүнийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн А/79 дүгээр тушаалын хавсралтаар баталсан олон тогтоол, шийдвэр, журмыг дур мэдэн зөрчсөн гэж үзэж байгаа юм.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 2.6 их наяд төгрөгийг шамшигдуулжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"

2022-11-30

МАН-ын гишүүнд залилуулсан Японы иргэн Ерөнхийлөгчид ханджээ

Фуказава Койчи: Намайг залилагч нь сонгуульд нэр дэвшдэг олны танил xүн -Монгол Улсын Ерөнхийлөгч

2022-11-30

С.Наранцогтыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилжээ

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Эдийн засаг

2022-11-30