Машин ачилтынхан хүн алахаас наагуур байна, Хотын дарга аа!

2022-06-16 517 1

Өнөөдрийн байдлаар нийслэлд  ачилтын 14 компани үйл ажиллагаа явуулж байна. Тэд нийслэлийн Авто замын хөгжлийн газартай гэрээ байгуулж, үйл ажиллагаагаа явуулдаг.

Тэдэнд тушаал, тогтоол, гэрээ байгуулах, давуу эрхийг Хуульзүй, дотоод хэргийн сайд, НИТХ, Хотын дарга олгодог. Өөрөөр хэлбэл машин ачилтын хууль, дүрэм журам шууд утгаараа Хуульзүй, дотоод хэргийн сайд, НИТХ, Хотын дарга нарт хамаатай. 

Гэтэл сүүлийн үед тэдний гаргасан дүрэм журмын дагуу нийслэл хотод дураараа дургиж, жинхэнэ гаарч байгаа байгууллага машин ачилтынхан. Тэд 60 мянган төгрөгний төлөө хяналтгүй мэт загнаж, хүн алахаас наагуур байна. Зогсоолд байсан машиныг хүртэл ачаад явж байсан тохиолдол гарч байв. Бусдын эд хөрөнгийг эвдэж, сүйтгэх асуудал бол энүүхэнд.  Харагдсан машин болгоныг ачих хэнээ туссан тэд сүүлийн үед эмэгтэй, ахмад настай жолооч нарыг  дээрэлхэж, хэл амаар элдэвлэж байгаад машиныг нь аваад явдаг болсон харагдана лээ.

Мөнгө олохын тулд увайгүй, ёс зүйгүй аашилдаг ачилтынхан  даамжирсаар хүний аминд хүрэх вий, Х.Нямбаатар сайд аа, Д.Сумъяабазар дарга аа!

Тэд хамгийн багаар бодоход өдөрт 100-150 машин журамлаж, 4,5 сая төгрөгийн хураамж  авдаг гэх. Тэд өөрсдийн гэсэн журмын хашаатай бөгөөд  нэг компани дунджаар 20-иод зориулалтын ачилтын машинтай байдаг аж. Үүнээс нэг машин нь л гэхэд өдөрт дунджаар зөрчил үүсгэсэн 5-8 машин ачдаг гэнэ. 

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Улаан-Үдийн автобус маргаашаас Драгоноос зорчино

Авто тээврийн үндэсний төвөөс "Маргаашаас буюу гуравдугаар сарын 20-ноос эхлэн Булган, Хөвсгөл, Улаа

2024-03-19

13 настай охины амь насыг хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ

2018 онд Хөвсгөл аймагт хонь хариулж явсан 13 настай охины амь насыг хохироосон С.Б-д холбогдох хэрэ

2024-03-19

Байшин шатаж, гурван настай хүүхэд энджээ

Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны “Булаг”-ийн 19 дүгээр гудамжинд байшин шатаж, гал түймэрт гурва

2024-03-19