С.Эрдэнэ: Х.Баттулга АН-д гишүүнээр элсэх хүсэлтээ албан ёсоор ирүүлээгүй

2022-06-16 101 0

АН-ын дарга С.Эрдэнэ болон бусад удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ ” “Х.Баттулга гэдэг хүн АН-аас нэр дэвшиж, Монгол Улсын ерөнхийлөгчөөр сонгогдон дөрвөн жил ажилласан. Хуулиар төрийн тэргүүн тухайн нэр дэвшсэн намаасаа түдгэлздэг. Бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа тухайн улс төрийн намд хандаж, албан ёсоор өргөдөл хүсэлтээ гаргаж, намын гишүүнчлэлээ сэргээдэг. Харамсалтай нь Х.Баттулга гэдэг хүн өнөөдрийг хүртэл АН-д гишүүнээр элсэх хүсэлтээ албан ёсоор ирүүлээгүй. Нийгэмд үүсээд буй аливаа хямрал, асуудалд тухайн цаг үеийн эрх баригч хариуцлага хүлээх ёстой ч өөрсдийн алдааг Ардчилсан намд тохох гэж оролддог ба бид үүнд хүлээцтэй, тэвчээртэй байсаар ирсэн ч одоо дуугүй суухгүй. 1990-ээд оноос хойш манай нам хэзээ ч олонх болж, эрх барьж үзээгүй ч ач холбогдолтой шийдвэр гаргаж, арга хэмжээг авч өөрчлөлт, бүтээн байгуулалтыг хийж чадсан.” гэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Хотын дарга Д.Сумъяабазар Москвад очиж, туршлага солилцжээ

Хотын дарга Д.Сумъяабазар тэргүүтэй Улаанбаатар хотын албан ёсны төлөөлөгчид Москвад айлчилж, хот ба

2022-09-22

Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нар уулзлаа

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн

2022-09-16

Оффшорчин Б.Дэлгэрсайханы Монголын стратегийн ордыг хятадуудад атгуулсан БАРИМТ!!!

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 2020 оны сонгуулийн өмнө /2020.06.29/ Төрийн ордонд мэдээлэл хийхдээ, М

2022-09-14