
Хөтлөгч, нэвтрүүлэгч Б.Гантигмааг танихгүй хүн ховор биз ээ. Монголын алтан үеийн уран бүтээлчдийн элит гэр бүлээс гаралтай нэвтрүүлэгч Гантигмаа эдүгээ 60 насны босгонд дөхөж ирээд буй.
Хар багаасаа аав ээжийгээ даган, уран бүтээлчдийн хайранд өссөн тэрээр олон уран бүтээлд гол туслах дүрүүд бүтээсэн. Хайртай дотны хүмүүсийнхээ төлөө үргэлж сэтгэлээ чилээн явдаг түүнийг 10 хүрэхгүй жилийн өмнө хайртай эгчдээ элгээ хуваан өгч, ээжийгээ хорт хавдраа даван туулахад нь дэргэд нь байж, асарч тойлсон хэмээн олон хүн ам сайтай байдаг.
Хөтлөгч маань багагүй хугацаанд хувийн бизнесээ хийж, гадаад дотоодод дамнан нам гүмхэн амьдарч байсан бол Үндэсний телевиздээ эргэн ирснээс хойш гоо сайхандаа онцгой анхаарах болсон тэрбээр саяхан 56 насандаа босгон дээр хөх хийлгэжээ.
0 cэтгэгдэлтэй