ЭМЯ: Тархины саажилттай хүүхдүүдийн эмийг төр даадаг болно

2022-06-10 124 0

Тархины саажилттай хүүхдийн асран хамгаалагч нар 6 дугаар сарын 6 өдрөөс хойш Эрүүл мэндийн яам болон Төрийн ордны гадна жагсаж буй билээ. Унаж татдаг хүүхдүүдийн асран хамгаалагч нарын хувьд ийнхүү жагсах болсон нь эм тасарсан, хангамж нь муу, төрөөс тавьдаг анхаарал сул, мөн гадаадад эмчлүүлэх хүсэлтэй зэрэг хэд хэдэн шалтгаантай юм.

Тэдний зүгээс тавьж буй шаардлагаа эхний ээлжинд Эрүүл мэндийн яам, түүний удирдлагад тавьсан. Харин өнөөдөр Ерөнхий сайдтай уулзах шаардлагыг хүргүүлээд байна.

Тархины саажилттай хүүхдүүдийн асран хамгаалагч нарын тавьсан шаардлагад ямар хариу өгч, хэрхэн арга хэмжээ авч буй талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон тус яамны зарим удирдлагаас мэдээлэл авлаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн Эрүүл мэндийн бүтэн биеийн үзлэгийг жилд нэг удаа тогтмол хийдэг болох зохицуулалтыг бий болгоно. Тархины саа болон тархины эмгэгийн оношилгоог шинэ шатанд гаргахаар болсон гэдгийг ЭМЯ-ны төлөөлөл хэллээ.

Хүүхдүүдийн хэрэглэдэг эм нь хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан бөгөөд цаашдаа 100 хувь төрөөс  даадаг болох зохицуулалтыг хийж ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллах болно гэдэг тайлбарыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өгч байна. Мөн тэрээр Тархины саа өвчтэй хүүхдүүдэд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн Хүүхдийн Зөвлөх Поликлиникийн Мэдрэлийн эмгэг судлалын кабинет 3-6 сарын хугацаатай хяналт тавьдаг. Ингэж үзлэг хийхдээ хүүхдүүдэд эмийн болон эмийн бус эмчилгээний шийдвэр гаргадаг. Үүнийг илүү хүндрэл чирэгдэлгүй болгох, шаардлагатай үед нарийн мэргэжлийн эмч дараалал харгалзахгүй үзлэг хийдэг болох зохицуулалтыг хийж байна гэсэн юм.

Энэ талаар ЭХЭМҮТ-ийн удирдлагаас тодруулахад Эрүүл мэндийн сайд С.Энхболдын өгсөн чиглэлийн дагуу Хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаар хандаж үйлчлүүлэхэд нь шуурхай хүлээн авч хугацаа алдахгүй үйлчилэх болно. Тархины саа  тархины бусад төрлийн эмгэг  өвчтэй хүүхдүүдийн хэвтэн эмчлүүлдэг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн мэдрэлийн эмгэг судлалын тасагт мэдрэлийн хурц болон архаг 46 төрлийн өвчинд эмчилгээ үйлчилгээ үзүүлж байгаа. Одоо нийт 40 ортой 9 өрөөтэй 1 өрөөнд 5-6 хүүхэд үйлчлүүлж байна. Нийт 7 эмч, 6 сувилагч ажиллаж байна. Уг тасагт 2021 онд ЭМЯ-ны санхүүжилтээр бүрэн засвар хийгдсэн. Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр яамтайгаа хамтран ажиллах болно гэлээ.

Мөн ЭМЯ-наас өгч буй мэдээллээр бол тархины саажилттай хүүхдүүдийн тусламж үйлчлгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв дээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үйлчлэх зорилго бүхий төрөлжсөн эмнэлэг байгуулан ажиллах асуудлаар ХНХЯ сайд А.Ариунзаяа, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар арга хэмжээ авч, зохих шийдвэрүүдийг гаргахаар ажиллаж эхэлсэн байна. Ингэснээр зөвхөн тархины саажилттай гэхгүй бүх төрлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах, нөхөн сэргээх тусламж үйлчилгээнээс гадна эмнэлгийн бүх төрлийн тусламж үйлчилгээг нэг дор цогц хэлбэрээр авах боломжийг бүрдүүлэх юм байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Өмнөговь аймгийн удирдлагууд төрийн албан хаагчдын цалинг тэгш нэмэх шийдвэр гаргалаа

Өнөөдөр Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж төрийн албан хаагчдын цалин нэмэх шийдвэрийн талаар

2022-11-16

Мөнчгөрөөрөө зүтгэдэг энэ хэдэн бизнесмэн л Монголдоо мөнгө чирж ирдэг

Саяхны нэг "алдартай" үг бий. Марзан ч гэлээ, энд яг тохирно. Нэгэн удаа УИХ-д сууж байсан Б.Наранхү

2022-11-07

Д.Тогтохсүрэн: Орост сургууль төгссөн хүмүүс нийгмийн үйл явцад их гай болж бий юм байх

Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Б.Болор-Эрдэнэ өмнө нь олон улсын хуралд оролцох үеэрээ "Тө

2022-11-07