
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Байгалмааг АТГ-аас МоАХ-ны газрыг барьцаанд тавьсан, Х.Баттулгын гарын үсгийг хуурамчаар зурсан, 27 байр “завшсан” үндэслэлээр шалгаж эхэлжээ.
Экс Ерөнхийлөгчийн баруун гар гэгддэг Г. Байгальмаа нь Х.Баттулгыг МоАХ-оос эхлэн дагасан, бат ар нь гэгддэг билээ. Улс төр рүү алхсан түүний замнал Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга болоод зогссон байдаг.
Түүнийг МоАХ-ын газрыг банкны барьцаанд тавьсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж эхэлсэн гэнэ. Тодруулбал, “Пирамид-Орд” ХХК нь Монголын Ардчилсан холбоо /МоАХ/-ны газрыг барьцаалж, Хөгжлийн банкнаас зээл авсан гэх мэдээлэл цацагдаж байлаа. Тэгвэл уг зээлийг Г.Байгалмаатай тэргүүтэй хүмүүс гардаж зохион байгуулсан байж болзошгүй хэргээр шалгаж эхэлжээ. Хэрэг ингээд дууссангүй.
Тэрбээр экс Ерөнхийлөгч .Баттулгын гарын үсгийг дуурайлган зурж, хуурамч бичиг баримт үйлдэн МоАХ-ны газрыг 15 тэрбум төгрөгөөр банкны барьцаанд тавьсан байж болзошгүй нөхцөл байдал мөн илэрчээ.
Улмаар ХУД-ын 10-р хороонд байрлаж байсан Ардчилсан холбооны газрыг “Пирамид орд” ХХК-нд барилга бариулахаар өгсөн болон тус компаний захирал Г.Цолмон нарын харилцаа, баримтууд дээр үндэслэн шалгаж эхэлсэн байна.
9 cэтгэгдэлтэй
Найдвартай баруун гар нь гарын үсгийг дуурайж зурна гэж байхгүй. Энэ бол Жeнко уснаас хуурай гарах гэж өөрийнхөө өмнөөс золиослож байгаа ээлжит золиос. Цэргийг хэдэн жил тэжээж байгаад нэг өдөр л хэрэглэдэг гэдэгтшиг Жeнко ивээлдээ авч мөнгөөр угжиж явсан хүмүүсээ дандаа өөрийнхөө өмнөөс золиослож шорон руу түлхдэг
гавьяат 50 сая гээд жишэмгүй сууж бсан банхар даа
МАН-НЫ МАХНЫ МАШИН АЖИЛЛАЖ ЭХЭЛСЭН.ЭХНИЙ ХҮН НЬ Х.БАТТУЛГА УУ?ӨМХИЙ ХУЖАА М.ЭНХСАЙХАН ХИЙЖ БУЙ АЖИЛ
Ямар их бузрын шунал вэ
Жэко хэрэгээ энэ авгай руу чихэх нь ээ
АН-ын үзэл санаа, үнэт зүйлээс ухарч, Баттулгыг даган баясч мөнгөний хэт халуурлуу орж өөрийн мэдрэмжээ алдсан бөлгөө. Их мөнгө хүнийг юу рууч түлхэж болдогийн тод баримт. Олон сайхан эрчүүд, эмэгтэйчүүд хохирогч болон буруу замруу орсондоо. Баттулгыг даган баясагчид ухаараасай билээ.
Эр Эмгүй хулгайчид болчих юм
хорн санаа 3 герц бол, бусдын тусын тулд 125 герц гэнэ лээ к
Худлаа гүтгээд байгаарай. Хамааралгүй танихгүй олон гэрчүүд бий шүү. Шантааж новш вэ.