МУГЖ, дуучин Т.Ариунаагийн бие даасан “White Hill” special live concert болно

2022-05-25 145 0

2022 оны 6-р сарын 3-ны 18:00 цагт Zaisan Hillin Z Terra’d та бүхнийг хүндэтгэн урьж байна. 

Уран бүтээлч хүн үзэл баримтлал, уран сэтгэмж, авьяас чадвар, мэдрэмжээрээ бусдаас ялгарч чаддаг байх хэрэгтэй. Үүний нэгэн жишээ бол яах аргагүй Монголын рок поп урлагийн амьд домог, эрч хүчний ундарга, уянгалаг хоолойт, тайзыг эзэгнэгч, цог жавхлант МУГЖ, дуучин хатагтай Төмөрийн Ариунаа юм. Түүний хувьд урлагт хөл тавьсанаас хойш өөрийн гэсэн өнгө төрх, хэв маягийг бүтээгээд хэдийнэ 40-өөд жил болжээ.

Энэ хугацаанд тэрбээр бие даасан тоглолт, цомгуудаараа өөрийн үнэнч шүтэн бишрэгчдэдээ байнга бэлэг барьж ирсэн билээ. Хамгийн сүүлд 2019 онд “Тэнгэр шиг бай” хэмээх гал гаргасан тоглолтоо хийж байлаа.

Тайзнаа ч тэр энгийн үед ч тэр тас тас инээж хавь ойрынхоо хүмүүст инээд бэлэглэж байдаг хатагтай дуучнаас гадна маш сайн бүжигчин юм. Түүний ихэнх дуунууд хөнгөн, хөгжилтэй, бүжгийн хэмнэлтэй. Үүгээрээ тэр бусад эмэгтэй дуучдаас ялгарч илүүрхдэг.

Нас 50 хэдийнэ гарсан ч эрч хүч нь улам ундарч, үе үеийн залуусыг байлдан дагуулж чаддаг тэрбээр энэ удаад бие даасан “White Hill” special live concert-оо зургадугаар сарын 3-нд Zaisan Hillin Z Terra’d-д ганцхан удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү тоглолтыг үзэж, түүнтэй хамт нэгэн гайхалтай дурсамжаа бүтээх 600 хүний нэг нь болох алтан боломжоос бүү хоцроорой. Дахин давтагдашгүй энэхүү үдшийн тайзнаа хатагтай Т.Ариунаа ба түүний амьд хөгжмийн мэргэшсэн хамтлаг, шилдэг бүжигчид, рок попын хүндтэй, дотны уран бүтээлчид ая дуугаа өргөх болно.

Тоглолтод урилгаар:

  • МУГЖ дуучин хатагтай Б.Сарантуяа
  • СТА дуучин Т.Дэлгэрмөрөн
  • Lumino хамтлаг
  • Хар тас хамтлаг Марка
  • Sekstsagaanbogd
  • My voice шоуны шилдэг оролцогч Э.Булгантамир
  • The Baatar амьд хөгжмийн хамтлаг оролцоно.

Энэ үдэш та бүтэн 3 цагийн турш үргэлжлэх тоглолт үзэж, амтат зоог барихаас гадна дуучин Т.Ариунаатай хамтран ажилладаг байгууллагууд, хүндэт зочдод зориулан гэнэтийн тааварлашгүй бэлгээр дүүрэн гайхамшигтай үдшийг бүтээлцэнэ гэдэгт итгэлтэй байна. Тасалбарын тоо хязгаартай тул та яараарай!

2022 оны 6-р сарын 3-ны 18:00 цагт Zaisan Hillin Z Terra’d та бүхнийг хүндэтгэн урьж байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ICETOP: Нас явж байгаа ч мөнхөд хип хопоороо байна

Байгуулагдсан цагаасаа хойш Монголын өнөөгийн үеийн урлагийг соргогоор мэдэрч, Хип хоп урсгалын томо

2022-06-16

26 нас хүрч буй ICETOP хамтлаг фенүүддээ зориулж ЗУРГААН ТӨРЛИЙН NFT гаргалаа

Монголын Хип хоп урлагийн томоохон төлөөллүүд болох IСЕТОP хамтлаг энэ ижл 26 нас хүрч буй. Тэд 26

2022-06-16

Жаран насны босгон дээр шинэ амьдрал эхлүүлсэн үү

Хөтлөгч, нэвтрүүлэгч Б.Гантигмааг танихгүй хүн ховор биз ээ. Монголын алтан үеийн уран бүтээлчдийн э

2022-06-15