“Танил талгүй бол эмнэлгээр үйлчлүүлэх хүндрэлтэй болсон, тогтолцоог өөрчлөхгүй бол ужгирсан байдал арилахгүй”

2022-05-10 20 0

Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр эрт илрүүлэг оношилгоо болон Засгийн газраас энэ салбарт хэрэгжүүлж буй бодлогыг иргэдэд танилцуулж, тулгамдсан асуудлыг нь судалж, шийдвэрлэхээр боллоо.

Мөн тус яамны газрын дарга нар иргэдтэй утсаар холбогдож, санал гомдолд хариу өгсөн юм. Засгийн газрын шийдвэрээр энэ оны тавдугаар сарын 1-нээс орон даяар хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг оношилгоог эхлүүлсэн. Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд улсын хэмжээнд 18 мянган хүн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамрагджээ.Энэ ажил нэг жилийн турш үргэлжлэх юм.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой иргэд уулзаж, санал хүсэлтээ илэрхийлсэн. Тухайлбал, энэ салбарт дунд, доод шатанд авлига их байна, танил талгүй бол эмнэлгээр үйлчлүүлэх хүндрэлтэй болсон, тогтолцоог өөрчлөхгүй бол ужгирсан байдал арилахгүй гэдгийг иргэдийн дийлэнх хэлж байлаа.

Дөрөвдүгээр сарын 4-нөөс тавдугаар сарын 6-ны хооронд 11-11 төвд эрүүл мэндийн салбартай холбоотой 326 санал, гомдол ирснээс 294-ийг нь шийдвэрлэж, 34-ийг нь холбогдох байгууллагуудад шилжүүлжээ.

Засгийн газрын гишүүд долоо хоног бүрийн Даваа гарагт 11-11 төвд ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзаж байгаа юм.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ханбогд суманд Оюу Толгой төслөөс 50 сая ам долларын хөрөнгө оруулалт хийнэ

"Оюутолгой"компани Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөний эхний 5 жилийн санхүүжилтэд зориулж 50 сая а

2022-05-26

Ханбогд сум “ухаалаг, загвар сум” болно

Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.

2022-05-26

Л.Халтар: Халдвар хамгааллын дэглэмийг илүү чанга баримталж байж нүүрсний тээврийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Хал

2022-05-25