Манай улс жилд 30 орчим сая тонн хуурай сүү импортоор авдаг

2022-04-29 522 0
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнсний худалдааны салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа.

Энэ үеэр “Апу дэйри” компанийн захирал Г.Баярмагнай “Монгол хүний сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Манай улс жилд 30 орчим сая тн хуурай сүү импортоор авдаг. Олон улсад нэг хүнд ногдох сүүний жилийн хэрэгцээ 160-180 литр байдаг бол манайд 30-50 литр байна. Үүнийг яаж гурав дахин өсгөх вэ. Бид 1000 орчим малчин өрхөөс сүү цуглуулдаг. Цаашид 21 аймаг, бүс нутгуудад сүүний цэг байгуулах шаардлага бий. Үүнийг хийж чадвал 5000 орчим малчин өрхийн орлого нэмэгдэнэ. Мөн хатаасан сүүний үйлдвэр байгуулбал малчид зундаа сүүгээ өгөөд өвөлдөө үр өгөөжийг нь хүртэх боломжтой. Эдгээрийг хийж чадвал импортод гарч буй валют дотооддоо үлдэнэ” гэв.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Өмнөговь: Санхүүгийн боловсрол олгох мэдээллийн төв нээгдлээ

Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар болон Монгол банк хамтын ажиллагааны санамж бичиг байгуул

2025-04-14

Газрын тос боловсруулах үйлдвэрийг ирэх оны 12 сард барьж дуусгана

"Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороон"-ны ажлын хэсэг Дорноговь аймгийн Алтанширээ суманд байрл

2025-04-09

“Өсөлттэй Өмнөговь-хамтын ажиллагаа 2025” арга хэмжээ боллоо

Орон нутгийн төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг хангаж, төсвийн орлогын бааз суурийг ө

2025-04-05