Л.Энх-Амгалан: Багтаамж нь байгаад тухайн цэцэрлэгт хүүхдээ өгөхгүй байгаа эцэг эхчүүдэд хувьсах зардлыг нь өгөхгүй

2022-04-22 286 0

УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийг төслүүдийг хэлэлцэх юм.

Уг хуралдааны үеэр Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: “Цэцэрлэгийн багтаамжийг 100 хувь ашиглахын тулд байж болох бүх хувилбарыг төрөөс дэмжье гэж байгаа юм.

Гэхдээ хүүхэд чинь хоёр настай бол дансанд чинь мөнгө хийнэ гэсэн үг биш. Эхлээд хамран сургах тойрогт байгаа төрийн цэцэрлэгийг санал болгоно. Багтаамж нь байхгүй бол хувийн цэцэрлэгт хувьсах зардлыг нь олгоно. Гуравдугаарт, хүүхэд харах үйлчилгээг дэмжинэ. Дөрөвдүгээрт, байгууллагын цэцэрлэгийг дэмжинэ.

Багтаамж нь байгаад тухайн цэцэрлэгт хүүхдээ өгөхгүй байгаа эцэг эхчүүдэд хувьсах зардлыг нь өгөхгүй. Энэ бол халамж биш. Асуудал зөвхөн хоёр настнууд дээр л байгаа. 3-5 настнуудын цэцэрлэгт хамрагдалт 80 хувьтай байгаа” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

УЛС ТӨР: Өмнөговийн Д.Бат-Эрдэнийг “зайлуулах” нь хэнд ашигтай вэ?

Монголын улстөрийн амьдрал халуухан байна. Бужигнаантай, хор найруулсан жүжигтэй ч гэж хэлж болохоор

2023-03-30

Сэлэнгэ аймагт 400 га талбайг хамарсан гал түймэр гарчээ

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум болон Сэлэнгэ аймгийн Түшиг сумдад ойн хээрийн түймэр гарч, 408 г

2023-03-30

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах шийдвэр гаргалаа

Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар “Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатары

2023-03-30