Европын холбоо ОХУ-ын нүүрсний импортод хориг тавина

2022-04-07 292 0

АНУ болон холбоотон орнууд, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээгээ өргөжүүлэх, улс төрийн шахалтаа нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлж байна.

Тухайлбал, Европын холбоо Оросын нүүрсний импортод хориг тавих санал гаргажээ. Харин АНУ-ын хувьд Оросын санхүүгийн байгууллага болон төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд тавих хориг арга хэмжээг чангатгахаар төлөвлөжээ.

Мөн Европын холбооны гишүүн Итали, Испани, Дани зэрэг 16 орон Оросын 300 гаруй дипломатчийг эх орноосоо гаргаж байна. Их Британи, Оросын импортын зарим бараа бүтээгдэхүүнд 35 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэжээ. Сүүлийн байдлаар, өрнөдийн орнууд, Оросын төв банкны 630 тэрбум америк долларын валютын нөөцийг царцаагаад байна.

Энэ нь, Оросод импортын барааны үнийг өсгөж, тус улсын инфляцын түвшин 14 хувиар өсөхөд нөлөөлжээ гэж CNN мэдээлжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Туркэд дахин гамшиг нүүрлэж, аадар борооны улмаас үер буужээ

Турк, Сирийн нутагт аймшигт газар хөдлөлтөөр болсны улмаас олон мянган иргэн амиа алдаж, орох оронгү

2023-03-16

10 өдрийн дараа аврагдсан эмэгтэй хамгийн түрүүнд хэд дэх өдөр болж буйг асуужээ

Эрэн хайх, аврах ажиллагааны алба хаагчид 8000 гаруй хүнийг нуранги дороос гаргажээ. Лхагва гарагт н

2023-02-16

Хүйг нь тасалж амжаагүй дөнгөж төрсөн нярайг нурангиас аварчээ

Хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн Сири улсад хүйг нь ч тасалж амжаагүй шинэ төрсөн нярайг нурангин д

2023-02-08