Бичлэгт дурдагдсан АТГ-ын ажилтан, комиссар П.Чулуунбаатарыг ажлаас нь чөлөөллөөc

2021-02-25 718 0
Энэ сарын 20-ны өдөр цацагдсан шүүгч, ҮАБЗ-ийн ажилтан нарын ёсзүйгүй үйлдэл гаргасан бичлэгт Авлигатай тэмцэх газрын ажилтны нэр дурдагдаж дүрс, зураг нь тавигдсан асуудалд Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалт хариуцсан нэгжээс ажилтан, комиссар П.Чулуунбаатарт холбогдуулан албаны шалгалтыг хийлээ.
Шалгалтын дүнг үндэслэн Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлтийн албаны ажилтан, комиссар П.Чулуунбаатарыг 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэв.
Ажилтан П.Чулуунбаатар нь “Байгууллагынхаа албаны нэр хүндийг унагаж, олон нийтэд буруугаар ойлгогдох нөхцөл байдлыг бий болголоо, ёс зүйн хувьд цаашид ажиллах боломжгүй гэдгээ ухамсарлаж байна. Хамт олноосоо уучлалт хүсье” гэсэн байна.
Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ажилтан П.Чулуунбаатар нь авлигын гэмт хэрэг шалгадаг мөрдөгч мэтээр мэдээлсэн нь ташаа бөгөөд Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байгаагүй гэж АТГ-аас мэдээллээ.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан Н.Учрал сайдыг Улаанбадрахад очихыг урилаа

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан цахим хуудсаараа дамжуулан Н.Учрал сайдыг Улаанбадрах суманд очихыг ур

2025-04-18

Б.Энхбаяр: “Женко“-гийн Засгийн газар болсон байна. Зэвүү хүрч байна

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж тавьсан асуултын хариу нь иржээ. Энэ тала

2025-04-14

Баарны эзэн байсан Э.Бат-Амгалан УИХ-ын гишүүн болоод орлого нь 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

Нэгэн үе Сансарын баарнуудыг атгандаа атгачихсан байсан Э.Бат-Амгалан нь хэд хэдэн баар ажиллуулж, з

2025-04-14