Улсын дээд шүүх Ардчилсан намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгэлээ

2022-03-31 318 0

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдөр боллоо.

Хуралдаанаар Ардчилсан намыг төлөөлж С.Эрдэнэ нарын ирүүлсэн “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцээд Улсын дээд шүүхийн 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 05 дугаар тогтоолд заасан зөрчил арилсан, уг нэмэлт, өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангаж, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж шийдвэрлэв.

Нийт шүүгчийн хуралдаанаас Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтын “..үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх”, “тусгай хэрэгцээнд авах”, “тусгай зөвшөөрөл олгож болно” гэдгийг хэрхэн ойлгох, нөхөх олговрыг шийдвэрлэх асуудлыг нэг мөр ойлгох талаар тайлбар гаргаж, тогтоол баталлаа.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Хамаг нууцаа дэлхийгээр нэг цацаад хаячихдаг усан тэнэг сайд

Шинэ оны дараахан манай тeлeвизээр гарсан Хятадын "Үнэгний ав" олон ангит кино болсон явдлаас сэдэ

2023-03-23

УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ

УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорын байгууллагад иржээ.

2023-03-23

Үндсэн чиглэлийн биелэлт, үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өчигдөр (2023.03.15) Мон

2023-03-16