Б.Дэмбэрэл: Маргааш Сүхийн талбай дээр 2000 шил архи асгана

2022-03-17 1049 26

Монголын Залуучуудын холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн архидалттай тэмцэх санаачлагад нэгдэж “Архидалтгүй баяр” аяныг өрнүүлж буйгаа зарласан.

Ингэхдээ, Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од “архи бол идээний дээж биш, татгалзая” хэмээн хоёр шил архи асгасан.

Харин МЗХ-ны Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Дэмбэрэл цахим хуудсандаа “Өнөөдрийн хэвлэлийн бага хурал дээр асгасан 2 шил архинд харамсаад гашуудаад байгаа нөхдүүдэд хэлэхэд гуравдугаар сарын 18-нд Сүхийн талбай дээр бид 2000 шил архи асгана” хэмээн бичсэн юм.

Монголын Залуучуудын холбооноос “Архидалтгүй баяр” аяны хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Баасан гараг бүр спорт заалыг үнэ төлбөргүй болгох”, “Ажилтан, албан хаагчдыг архидалтын эсрэг сургалтад хамруулах”, “Архины шилэн дээр анхааруулга байршуулах”, “Ард иргэдийг баярын өдрүүдэд архидалтгүй тэмдэглэхийг уриалах” зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

LIKE дарж нэгдээрэй !!!
  • Бүх монголын залуучуудын холбооны удирдлагад архи асгахаас өөр ухаан уудлаад уудлаад гарч ирсэнгүй. Бүр давраад жанжны талбайд тонн тонноор нь цэлийлгэж архинд живүүлэх л ухаан заяаждээ. Ухаан хомсдохоо гэж….

  • Arhinaas tatgalzaj bgaag demjij bn, gevch huu mini ta ih janjing buten nereer n avgailj chadahgui bgaa chini bas yos zuigui hun gedgiig chini haruulj bn shuu, jaahan hundleh hundluuleh yos surmaar boljee!

  • Жанжин Сүхийн таобайд архи асгаж бузарлахыг хэзээч зөвшөөрөхгүй. Архи үйлдвэрлэдэг үйлдвэр, зараад байгаа дэлгүүрийнхээ үүдэнд очиж асга за юу!

  • Тавлаж ханадаггүй давлиун банди нар тавин сая төгрөгний Чингис архи Чингисийн талбайд асгаж баярхацгаана гэв үү?

  • 30   жил  ингэж   дүр   эсгэж   сүржигнээд   ямар   үр   дүнд   хүрэв.Тэрний   оронд   төрийн   ордонд   бугшсан   авилгач   хувалзнуудаа   олсоор   оосорлоод   талбай   дээр   чирээд    гаргаач.Хүзүүгүй   хулгайчаас  өгсүүлээд   ард   түмнийг   хөөргөж   хошгоруулсаар    залхаачихсан.Одоо   тэр   тэнэг   үйлдэлд   чинь   хөөрцөглөх   хүн   байхгүй .Залуучуудын   холбоонд   өөр    санаж   сэдэж  хийх   ажил    алга   уу..Хүрэлсүхэд   долдойлж   байгаа   царай   нь   энэ   үү.

  • Архидалттай тэмцэхдээ архийг олон мянган шилээр нь асгаж тэмцдэг юмуу . Хамгийн эргүү нөхөр байна . Яаж ийм тэнэг хүн МЗХ-ны ерөнхийлөгч болдог байнаа . Архийг яаж зөв боловсон хэрэглэх вэ ,хэрэглэдэг бол яаж болих вэ, хэрэглэсэн ч биеэ яаж зөв авч явах вэ гэдэг талаар сургалт семинар зохион байгуулах гэх мэт орчин үеийн боловсролтой сэхээтэн хүний тархи сэтгэхүйгээр ажил хийгээч . Залуу хүн гэхэд харинч жигшмээр тэнэг залуу байна. . .

  • 2000 шил архиа худалдан авч архины үйлдвэрт бөөн орлого оруулахаас өөр ашиггүй тэнэг санаагаа орхи.

  • Талбайд архи асгаж болохгүй хогийн цэгт аваачиж асга Талбайд архи асгах байтугай Уух хориотой малаа 

  • Яасан баян хүн бэ энэ над архинд чинь хөдөлмөрчин хүний хөдөлмөр шингэсэн байгаа үндэсний үйлдвэрлэл тэр мөнгөө өнчин оутанд өгдөө ядаж 1 хүн боловсролтой хоцорноо.газарт шил хагалж бүр үндэснийхээ талбай дээр ийм алхам хийж бга нь эрүүл биш шүү архийг уухыг нь хориглох биш гэр бүлд нь ажлын байр гаргаж өгөөчээ.

Холбоотой мэдээ

Шүүхийг цахимжуулах талаар зөвлөлдөж байна

Шүүхийн цахимжуулалтыг бусад хуулийн байгууллагатай уялдуулах, Европын холбооны гишүүн болон бусад у

2023-03-23

Чехэд сураггүй алга болсон монгол иргэний цогцсыг 48 хоногийн дараа олжээ

Бүгд найрамдах Чех улсад ажиллаж, амьдардаг Пардубицки мужид "Фоксконн" үйлдвэрт ажилладаг Монго

2023-03-23

Таксины жолоочийн хоолойг боож, автомашиныг нь дээрэмдсэн хэргийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 23-ны өдрийн 03 цаг орчимд “Ахуйн үйлчилгээний автобусны буудал дэ

2023-03-23