А.Бүрэнбаатарыг Ц.Анандбазарын хувийн захиалгаар ажиллаж, хууль бусаар хөрөнгөжсөн гэж үзжээ

2022-03-15 176 0

МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг АТГ-аас саатуулан шалгаж байгаа. Түүнийг АТГ-т ирсэн гомдолын дагуу  шалгаж байгаа аж. МҮОНРТ-д Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ, Хөндлөнгийн аудитын газраас санхүүгийн шалгалт орсон бөгөөд санхүүгийн томоохон зөрчил илэрсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг авлига авсан гэх үндэслэлээр саатуулсан гэх мэдээлэл байна. Тодруулбал, А.Бүрэнбаатарыг Ц.Анандбазарын хувийн захиалгаар ажиллаж, хэд хэдэн контент нэвтрүүлгийг хийж, хэвлэл мэдээлэлд түгээх, нийтлэх ажлыг гардаж хийсэн, хүн ажилд авахдаа авилга авч, хамаарал бүхий компанидаа давуу эрх олгосон гэх хоёр үндэслэлээр шалгаж байгаа аж.

А.Бүрэнбаатар нь Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн ерөнхий захирлаар 2021 оны гуравдугаар сараас ажиллаж байгаа.

Түүнийг Шадар сайд С.Амарсайханы нөлөөллөөр захирлын суудалд суусан гэдгийг телевизийнх нь уран бүтээлчид болоод улс төрийн хүрээнийнхэн ярьдаг.  Тиймдээ ч захирал болсон даруйдаа захирлын суудалд суусан өрөө төлөхөөр улайрч байна хэмээн хардаж ярих хүмүүс цөөнгүй байна.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Ханбогд суманд Оюу Толгой төслөөс 50 сая ам долларын хөрөнгө оруулалт хийнэ

"Оюутолгой"компани Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөний эхний 5 жилийн санхүүжилтэд зориулж 50 сая а

2022-05-26

Ханбогд сум “ухаалаг, загвар сум” болно

Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвийг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.

2022-05-26

Л.Халтар: Халдвар хамгааллын дэглэмийг илүү чанга баримталж байж нүүрсний тээврийг нэмэгдүүлнэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Хал

2022-05-25