Халиа дошин арилгахад жилд 200 сая гаруй төгрөг зарцуулж байна

2022-03-15 211 0

Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд үер усны аюултай бүс, голын ай сав, үерийн байгууламж орчимд аж төрж буй 2800 гаруй өрх байна. Тэдгээр өрхийн олонх нь зөвшөөрөлгүй бөгөөд болзошгүй аюулаас сэргийлж шилжин суурьших шаардлагыг ч үл тоон аж төрсөөр өнөөг хүрчээ. Жил бүрийн хаврын улиралд цөөнгүй айл өрх уруйн болон усны үерт автаж, булаг шанд, голын усны халиа дошин үүссэнээс болж хохирол амсдаг.       Тиймээс Нийслэлийн Засаг дарга Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийг хөрсний ус, уруйн болон усны үерийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, үерийн хамгаалалтын далан, сувгийг таглан байрласан объект, байгууламж, үерийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрх, аж ахуй нэгжид хяналт тавих, зөрчлийг арилгуулах үүргийг холбогдох албадад өгөөд байна.

Улаанбаатар хотын хэмжээнд үерээс хамгаалах 158 км далан суваг, инженерийн байгууламж, авто замын борооны болон хөрсний ус зайлуулах 176.2 км шугам, хөрсний ус зайлуулах 18.8 км шугам сүлжээ бий.

Нийслэл хотыг үер усны эрсдэлгүй байлгахын тулд нэмэлтээр 300 км гаруй инженерийн байгууламж, шугам сүлжээ тавих  шаардлагатай. Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн болон орон нутгийн сангийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт халиа дошин үүсдэг цэгүүдэд дернажийн систем болон үерийн ус зайлуулах байгууламжуудыг барьж ашиглалтад оруулсан. Энэ жилийн хувьд Хан-Уул дүүргийн Жаргалантын аманд үерээс хамгаалах байгууламжийн иж бүрэн засвар шинэчлэлт болон одоогийн ашиглаж буй шугам сүлжээний шинэчлэлд нийтдээ 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөөд байна.

    Зүүн бүс буюу Баянзүрх дүүргийн 8, 17 дугаар хороог хамарсан Шар хадны эцсээс Амгалан дулааны станц хүртэлх айлууд хавар, намрын улиралд халиа дошинд өртөх эрсдэлтэй байдаг. Тэдгээр  сувгуудыг  иж бүрэн шинэчлэх,  хөрсний усыг боловсруулж, дулааны цахилгаан станцын технологийн хэрэглээний ус болгон ашиглах ажлын ТЭЗҮ, зураг төслийг  Дэлхийн банкны санхүүжилтээр боловсруулж дууссан.  Энэ ажлыг хийж гүйцэтгэснээр зүүн бүсийн халиа дошин, хөрсний усны асуудал шийдэгдэнэ.

Сонгинохайрхан дүүргийн Толгойт гол орчмын ТЭЗҮ, зураг төслийг мөн боловсруулсан.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Хөрөнгийн зах зээлд амжилттай ажиллаж байгаа томоохон төлөөлөл нь “Тавантолгой” ХК гэдгийг онцоллоо

Уул уурхайн салбарын MINING WEEK 2022 чуулган ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ чиглэлээр хоёр дахь өдрөө үргэлжилж б

2022-09-22

Хотын дарга Д.Сумъяабазар Москвад очиж, туршлага солилцжээ

Хотын дарга Д.Сумъяабазар тэргүүтэй Улаанбаатар хотын албан ёсны төлөөлөгчид Москвад айлчилж, хот ба

2022-09-22

Дэлхийн экспортыг хөгжүүлэх олон улсын форум Монгол Улсад болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Хуулийн бодлогын зөвлөх А.

2022-09-20