Шүүхээс Б.Ариунзаяагийн хилийн хоригийг цуцалжээ

2022-03-15 210 0

Шүүхээс Б.Ариунзаяад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг цуцалжээ.

Тодруулбал, хуурамч хаягаас цахим орчинд мэдээлэл байршуулж, Б.Ариунзаяагийн эрх зүйн байдлыг дордуулсан болох нь тогтоогдсон тул шүүхээс Б.Ариунзаяад авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээг цуцалсан байна.

Сануулахад, энэ оны гуравдугаар сарын 1-ний өдөр бусдын толгой дээр кофе асгасан хэрэг бөгөөд тус хэрэгт холбогдуулж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Ариузаяад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д зааснаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлд, Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ хэмээн заажээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Шүүхийг цахимжуулах талаар зөвлөлдөж байна

Шүүхийн цахимжуулалтыг бусад хуулийн байгууллагатай уялдуулах, Европын холбооны гишүүн болон бусад у

2023-03-23

Чехэд сураггүй алга болсон монгол иргэний цогцсыг 48 хоногийн дараа олжээ

Бүгд найрамдах Чех улсад ажиллаж, амьдардаг Пардубицки мужид "Фоксконн" үйлдвэрт ажилладаг Монго

2023-03-23

Таксины жолоочийн хоолойг боож, автомашиныг нь дээрэмдсэн хэргийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 23-ны өдрийн 03 цаг орчимд “Ахуйн үйлчилгээний автобусны буудал дэ

2023-03-23