Японы Засгийн газраас түргэн тусламжийн долоон автомашиныг ОБЕГ-т өглөө

2022-03-03 103 0

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад буцалтгүй тусламжаар эмнэлгийн яаралтай тусламжийн автомашинуудыг хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр ОБЕГ-т боллоо.

Төслийн хүрээнд онцгой нөхцөл байдлын үед ашиглах зорилгоор эмнэлгийн анхан шатны тусламжийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон, туулах чадвар сайтай “Nissan Patrol” маркийн долоон автомашиныг өгөв.

Эдгээр автомашинууд нь хүчилтөрөгчийн аппарат, зүрхний үйл ажиллагааг хянах төхөөрөмж зэрэг шаардлагатай бүх техник хэрэгслээр тоноглогдсон бөгөөд төв, орон нутгийн ялангуяа өндөр настан, жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд коронавируст халдварын эмчилгээ болон эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх юм.

Түүнчлэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын голомтын бүсэд цаг алдалгүй түргэн шуурхай хүрэлцэн очиж эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэх, осолдож, бэртэж гэмтсэн иргэдийн амь насыг аврах, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх бэлтгэл, бэлэн байдал дээшилж байна.

Арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нарын албаны хүмүүс оролцсон юм.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Газрын тосны бүтээгдэхүүний чанар, стандарт, хяналтын тогтолцоог сайжруулахад БНСУ хамтарна

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон БНСУ-ын Газрын тосны чанар, хангамжийн газар (К-П

2022-08-11

Хэнтий аймагт 2 тэрбумаар ЗООРЬ УХАХ тендер зарлажээ!!

Хэнтий аймгийн Батноров, Биндэр, Дадал сумдуудад "ИХ ЭЗЭН ЧИНГИС ХААН" хөшөөт цогцолбор байгуулагдаж

2022-08-08

Монгол Улсаар дамжин өнгөрөх 2,648 км хурдны авто зам баригдана

Засгийн газрын "Шинэ сэргэлтийн бодлого", олон улсын тээвэр ложистикийн “Транзит Монгол” хөтөлбөрүүд

2022-08-08