2022 онд нийслэлд 26 км зам тавина

2022-03-03 555 0

Төсвийн хөрөнгөөр нийслэлд хийх авто замын ажлуудын талаар Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар танилцууллаа. Тэрээр “Нийслэлийн 22 газарт нийт 26 км-ийн урттай зам тавина. Энэхүү зам нь Улаанбаатар хотын түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулах чухал бүтээн байгуулалт болно. Өнөөдрийн байдлаар 19 авто замын тендер зарлагдаад байна. Маргааш хоёр замын тендер зарлагдана. Харин нэг замын ажлыг хараахан зарлах болоогүй. 2022 онд нийслэлд нийт 11.47 км гол зам, 15.47 км туслах зам, 413 метр урт гүүрэн байгууламж, 80 мянга найман зуун метр явган зам, 14.34 метр дугуйн зам тавина. Ажлуудаас хамгийн том бүтээн байгуулалт нь

  • Зайсангийн гүүрийг дөрвөн эгнээ болгон өргөтгөнө.
  • Наадамчдын гүүр барина.
  • Төр зам дээгүүр гүүрэн байгууламж барина.

Нийслэлд 22 зам барьснаар хотын түгжрэл буурна. Энэ ажил хоёроос гурван жил үргэлжлэх бөгөөд бүх замын зураг төсөл нь гарсан. Гэвч газар чөлөөлөх болон тендерийн маргааны улмаас ажил царцаж магадгүй. Газар чөлөөлөхөд 24.5 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд Улаанбаатар хотын иргэд, аж ахуй нэгжүүд дэмжин ажиллаасай гэж хүсч байна. Бидний тооцоолсноор дөрөвдүгээр сарын 15наас авто замын бүтээн байгуулалтууд эхэлнэ” гэлээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураана

Улсын Онцгой комиссоос Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг газар хөдл

2024-04-15

Шахмал түлшний чанарыг сайжруулах талаар БНХАУ-ын эрдэмтэдтэй санал солилцжээ

Тавантолгой түлш компанийн удирдлагууд өнөөдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Боловсролын яамны ха

2024-04-15

НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол Лхагва гарагт буюу дөрөвдүгээр сарын 17-ны 13:00 цагт ибаримт

2024-04-15