Манай улсын тамирчид байт харвааны ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ

2022-02-28 307 0

АНЭУ-ын нийслэл Дубай хотод пара байт харвааны ДАШТ энэ сарын 19-27-нд боллоо.

Тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн багийн төрөлд Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар Энэтхэгийн багийг буулган авч хүрэл медаль хүртлээ.

Тэд урьдчилсан харваанд тавдугаар байрт эрэмбэлэгдэж, дараа нь Туркийн багийг 5:4-өөр ялсан. Улмаар тус тэмцээний мөнгөн медальт ОХУ-ын багтай учраа таарахад 6:0-ээр ялагдаж, хүрэл медалийн төлөөх харваанд Энэтхэгийн багийг (5:1) ялжээ.

Ингэснээр Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар Монголын пара байт харвааны түүхэн дэх анхны ДАШТ-ий медалийг авчирлаа гэж Биеийн тамир спортын хорооноос. мэдээллээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

ТАНИЛЦ: Төрөөс хамгийн өндөр урамшуулал авдаг тамирчид

Олимп, дэлхийн аварга зэрэг томоохон тэмцээнд гаргасан амжилтыг нь харгалзан тамирчид сард хэдэн төг

2023-04-07

Дөрөвдүгээр сард болох хүчит бөхийн барилдааны ХУВААРЬ

Монголын Үндэсний бөхийн холбооноос энэ сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах хүчит бөхийн бар

2023-04-03

О.Цэнгэл улсын аваргын мөнгөн медаль хүртлээ

Монголын мэргэжлийн туухай өргөлтийн "Төгс холбоо"-ноос санаачлан зохион байгуулсан Улсын аварга шал

2023-03-07