Хууль бусаар зээл авсан байж болзошгүй 12 хүнийг хорьж, шалгана

2022-02-18 247 0

 Хөгжлийн банкны зээлдэгч нарын асуудал олны анхааралд ороод байна. Мөн тус банкны зээлтэй холбогдсон гишүүдээ МАН намаас түдгэлзүүлж болзошгүй асуудлаар МАН-ын Хяналтын хороо хуралдахаар болоод байгаа юм.

Тэгвэл АТГ-аас Хөгжлийн банкны зээлтэй холбогдуулан 12 хүнийг цагдан хорих саналаа хүргүүлсэн байна. Тодруулбал, Хөгжлийн банкны экс захирал Н.Мөнхбат тэргүүтэй Хөгжлийн банкны удирдлагуудыг хорих санал гаргасан байна.

Мөн НБЦ, Алтай констракшн, Бэрэн ХХК-ийн захирлууд, Капитал банкны захирал, Шинэ Яармаг төсөл хэрэгжүүлэгч зэрэг хүмүүсийг саатуулан шалгахаар болжээ. Тэднийг хууль бусаар зээл олгосон болон авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулсан гэх үндэслэлүүдээр шалгаж байна.

Нэр бүхий хүмүүсийг цагдан хорих эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Шүүхийг цахимжуулах талаар зөвлөлдөж байна

Шүүхийн цахимжуулалтыг бусад хуулийн байгууллагатай уялдуулах, Европын холбооны гишүүн болон бусад у

2023-03-23

Чехэд сураггүй алга болсон монгол иргэний цогцсыг 48 хоногийн дараа олжээ

Бүгд найрамдах Чех улсад ажиллаж, амьдардаг Пардубицки мужид "Фоксконн" үйлдвэрт ажилладаг Монго

2023-03-23

Таксины жолоочийн хоолойг боож, автомашиныг нь дээрэмдсэн хэргийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 23-ны өдрийн 03 цаг орчимд “Ахуйн үйлчилгээний автобусны буудал дэ

2023-03-23