Ч.Номин: Холливүүдийн 4 кино продакшнтай хамтарч ажиллана

2022-02-16 417 0
Засгийн газрын өнөөдрийн /2022.02.16/ хуралдаанд Соёлын сайд Ч.Номин “Олон Улсын тэргүүлэх зэрэглэлийн наадамд оролцох тухай” асуудал танилцуулж, Засгийн газрын хуралдаанаар дэмжигдлээ.
Ингэснээр Соёлын яамны дэмжлэгтэйгээр уран бүтээлчид Бүгд Найрамдах Итали улсад зохион байгуулагддаг “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”-д, Бүгд Найрамдах Франц улсад зохион байгуулагддаг “Каннын кино наадам”-д тогтмол оролцож, Монгол Улсын дүрслэх урлаг болон кино урлагийн бүтээлийг дэлхий дахинаа сурталчлах боломжтой болж байна.
Соёлын сайд Ч.Номин5 “Дүрслэх урлаг болон кино урлагийн салбарт зүтгэж байгаа мянга, мянган уран бүтээлчдийн өмнөөс баяртай байна. Энэ бол бодит дэмжлэг. Дүрслэх урлаг болон кино урлаг нь нийгмийн амьдралд чухал байр суурь эзэлдэг. Бодит байдлыг дүрслэн харуулах, нийтийн ёс суртахууныг төлөвшүүлэх өвөрмөц чанараараа оюун санаанд нөлөөлөгч салбар. Бусад улс орны хувьд “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”-д соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь бүх талын дэмжлэг үзүүлэх асуудлыг шийдвэрлэн, орчин үеийн урлагийн мэргэжлийн байгууллага хариуцан ажиллаж ирсэн. Харин Монгол Улсын хувьд соёлын асуудал эрхэлсэн тусгайлсан яам байхгүй түүнчлэн тус наадмын ач холбогдлыг бүрэн ойлгож чадаагүйгээс дүрслэх урлагийн хувийн байгууллага санхүүжилт босгох, зохион байгуулах хүндхэн ачааг үүрч ирсэн байдаг юм.
Мөн одоо нэрийг нь зарлаж болохгүй ч Монгол кино уран бүтээлчид дөрвөн Холливүүдийн кино продакшнтай хамтарч ажиллах эхний суурь тавигдсан. Зургаан сард эхний кино нь орж ирж, зураг авалт хийхээр төлөвлөсөн” гэлээ.
LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Автобусаа шатаасан “Эрдэм транс” компанид хариуцлага тооцно

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Нефть хотхоны автобусны буудлын зогсоолд өчигдөр 22:00 цагий

2024-04-24

ЭХЭМҮТ:Эхийн ноцтой хүндрэлээс сэргийлэх цахим хурал боллоо

Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/550 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд эхийн ноцтой хүндрэлээс сэр

2024-04-23

Нийслэлд 976 хүүхдийн тоглоомын талбай байгаагаас 803 нь стандартын шаардлага хангаагүй

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 976 хүүхдийн тоглоомын талбай байна гэх тооцоолол бий. Үүнээс хүүх

2024-04-23