БЗД: Хашаа арга хэмжээг дүүргийн хэмжээнд зохион байгуулна

2022-02-14 254 0

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх дүүргийн хэмжээнд “Хашаа” арга хэмжээ хийхээ мэдэгдлээ. Тэрээр хэлэхдээ

“Баянзүрх дүүрэг хүндээ зориулагдсан дүүрэг байх зорилт тавьж ажиллаж байна. Төмөрт биш иргэндээ ээлтэй ногоон байгууламжтай, авто зогсоолтой, явган хүний гарцаас эхлээд бусад гарцуудыг гаргана. Цэвэр цэмцгэр орчныг бий болгоно. Хоёр байшин бариад хотхон гээд хашаалдаг. Автомашины зогсоолгүй, иргэд зорчиход хүндрэл үүсгэдэг байдлыг зогсоохын тулд аж ахуй нэгж байгууллагуудтайгаа уулзана. Автомашины зогсоол олноор хийж, явган хүний зам, олон төрлийн гарц гаргах тал дээр хамтарч ажиллана. Алслагдсан хороодод ам амаар нь газар хашаалж иргэн, амьтдын аюулгүй зорчих, аялах эрхэнд халдсан байдлыг зогсоох болно” гэсэн юм.

Хашаа арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргээс ажлын хэсэг гарч ажиллах бөгөөд өөрийн эзэмшлийн газраа дур мэдэж сунгасан зөрчлийг арилгуулах, иргэдийн зорчих боломжтой гарц, талбайг нэмэгдүүлэх, алслагдсан хороодод ам амаар нь хашаалж иргэн, амьтдын аюулгүй зорчих эрхэнд халдсан байдал зэргийг зогсоохоор ажиллана гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

LIKE дарж нэгдээрэй !!!

Холбоотой мэдээ

Шүүхийг цахимжуулах талаар зөвлөлдөж байна

Шүүхийн цахимжуулалтыг бусад хуулийн байгууллагатай уялдуулах, Европын холбооны гишүүн болон бусад у

2023-03-23

Чехэд сураггүй алга болсон монгол иргэний цогцсыг 48 хоногийн дараа олжээ

Бүгд найрамдах Чех улсад ажиллаж, амьдардаг Пардубицки мужид "Фоксконн" үйлдвэрт ажилладаг Монго

2023-03-23

Таксины жолоочийн хоолойг боож, автомашиныг нь дээрэмдсэн хэргийг илрүүллээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 23-ны өдрийн 03 цаг орчимд “Ахуйн үйлчилгээний автобусны буудал дэ

2023-03-23